Жүдо бөхийн Азийн цомын тэмцээнд Б.Мөнхбаяр “АЛТАН МЕДАЛЬ“ хүртлээ

2022 оны 8 сарын 15

Arslan.mn

Олон улсын жүдо бөхийн холбоо (IJF)-ны чансаанд багтдаг Азийн цомын нээлттэй тэмцээн энэ амралтын өдрүүдэд (VIII.13-14) Казахстаны Актау хотод боллоо. Журар Жолдешбаевын нэрэмжит тус тэмцээнд манай улсаас гурван залуу жүдоч зодоглосноос бүгд медаль хүртэв. Тодруулбал, 90 кг-ын жинд 21 настай тамирчин Б.Мөнхбаяр алтан медаль хүртлээ. Тэрбээр Актауд эзэн орны гурван бөхийг ялж аваргын тавцанд зогссон. Тэгвэл өнгөрсөн долоо хоногт Нур-Султаны Азийн аваргад хүрэл медаль зүүсэн, залуу жүдоч Ц.Энхчимэг 70 кг-д, тавдугаар байрт орсон Б.Эрдэнэт-Од -78 кг-д гутгаар байр орж хүрэл медалиар энгэрээ мялаалаа.

Тус тэмцээнд Казахстан, Узбекистан, Монгол, Тажикстан, Хонгконг, БНХАУ гэсэн 6 орны 200-аад жүдоч өрсөлдсөн юм.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
1
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
639353
1 эможи

keyboard_arrow_up