Их мастер А.Энхтуулд Францын өмнөөс тоглох УРИЛГА ИРЖЭЭ

админ
2022 оны 8 сарын 11

Arslan.mn

Их мастер А.Энхтуулд Филидор-Мулхаус мэргэжлийн шатрын клубээс Франц улсын өмнөөс тоглох урилга иржээ.

Франц улсын хамгийн олон жилийн түүхтэй, мэргэжлийн буюу өндөр зэрэглэлийн шатарчид харьяалагддаг Филидор-Мулхаус шатрын клубээс Франц улсын нэрийн өмнөөс болон тус клубын нэрийн өмнөөс тоглох санал ирсэн байна. Энэхүү урилгыг 44 дэх шатрын олимпид оролцож байх үеэр нь албан ёсны захидлаар дамжуулан илгээжээ.

Хэрвээ саналыг зөвшөөрсөн тохиолдолд хамгийн эхэнд энэ аравдугаар сард Австри улсад зохиогдох "ЕВРОПЫН ЦОМ"-ын багийн аварга шалгаруулах тэмцээнд Франц улсын нэрийн өмнөөс Филидор-Мулхаус клубыг төлөөлөн оролцох шаардлагатайг урьсан тал мэдүүлсэн байна.

Их мастер А.ЭНХТУУЛ -ын энэ жил гаргасан амжилтын үр дүнг үндэслэхээс гадна, Энэтхэг улсын Ченнай хотноо зохиогдсон 44 дэх Дэлхийн Шатрын Олимпиадад 1-р ширээнд дэлхийн шилдэг шатарчидтай өрсөлдөж, ТОП 20-д багтсан амжилтыг нь харгалзаж, энэхүү саналыг хүргүүллээ хэмээн Францын талаас онцолжээ.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
639269
3 эможи

Туул
2022-08-13 20:06
Ийм сайхан толгой,ухааныг төрийн бодлогоор дэмжихгүй бол гадагшаа алдаад дуусна шүү!
keyboard_arrow_up