САЙН МЭДЭЭ: Монголын шатарчид VI өрөгт ЯЛАЛТ байгууллаа

админ
2022 оны 8 сарын 04

Arslan.mn

Энэтхэгийн Ченнай хотод болж буй дэлхийн шатрын 44 дүгээр олимпиадын зургаадугаар өрөг өчигдөр явагдлаа. Өмнөх өрөгт ялагдал амсаад байсан манай шатарчид энэ өрөгт ялалт байгуулсан юм. Эрэгтэйчүүд Марокко улсын шигшээг 4:0-ээр хуурай хожсоноор чансаагаараа 38 дугаарт бичигдэж байна. Их мастер С.Билгүүн энэ удаад өнжсөн бол  Д.Батсүрэн Ильяс Мселлекийг, Г.Амартүвшин Адел Чоукриг, Б.Гүндаваа Яссер Ходж Халтиг, С.Ган-Эрдэнэ Нассим Зрикемийг тус тус хожжээ.

Харин эмэгтэйчүүд Норвегийн багийг 2.5:1.5-аар буулган авлаа. Их мастер А.Энхтуул өнжиж Б. Мөнгөнзул Алена Айзенбергийг, Д.Мөнхзул Моуд Родсмэнийг хожиж, Т.Мөнхзул Жозефин Хейнемантай тэнцжээ. Зургаан өргийн дараах дүнгээр эмэгтэй шатарчид 162 орноос 12-23 дугаарт бичигдэж байна. 

 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
17
haha an post
2
wow an post
yay an post
sad an post
ouch an post
1
confuse an post
angry an post
1
639081
62 эможи

Зочин
2022-08-06 23:15
Zaaval hojih estoi Mal min
зочин
2022-08-05 13:35
монголын шатарчиддаа амжилт хүсье, та нар маань маш сайн байгаа, хичээж байгаа, бахархаж бн.
Зочин
2022-08-05 03:04
Заавал монголчууд хочих ёстой юу. ККК
keyboard_arrow_up