Э.Одзаяа Азийн тивийн АВАРГА БОЛЛОО

админ
2022 оны 6 сарын 21

Arslan.mn

Ази тивийн "U17" насны аварга шалгаруулах тэмцээний охидын 69 кг жинд 2022 оны өсвөр үе, залуучуудын улсын аварга “Женко” клубийн тамирчин Эрдэнэбатын Одзаяа алтан медаль хүртэж Монгол Улсын алтан соёмбот далбаагаа мандуулж, төрийн дууллаа эгшиглүүлэв.

Тэрбээр Бишкекийн дэвжээнд хэсэгтээ Узбекистаны Севинчой Полвоноваг 6:1-ээр, Энэтхэгийн Бадана Мансиг 10:0-ээр, хагас шигшээд эзэн орны Кайркул Шаршебаеваг 14:2-оор, алтан медалийн төлөөх барилдаанд Японы Харүка Кобарүг 17:9-өөр тус тус ялсан юм.

Э.Одзаяагийн хувьд ДАШТ-ий нэг мөнгө, гурван хүрэл медальт, гавьяат тамирчин О.Насанбурмаагийн төрсөн эгчийнх нь охин юм байна. Гавьяат О.Насанбурмаа 2005, 2006 онд өсвөр үеийн Ази тивийн аваргаас алтан медаль хүртэж байсан бол 17 жилийн дараа нь дүү нь ийнхүү аварга болсон нь ховорхон тохиолдол юм.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
12
haha an post
1
wow an post
1
yay an post
sad an post
1
ouch an post
confuse an post
1
angry an post
638114
49 эможи

Зочин
2022-06-24 19:01
Сэтгүүлч мэргэжилтэй хүн энэ мэдээг сайтад бичдэг байх. Найруулга, үгийн алдаа ч хэмжээгүй.Энгийн иргэдэд гологдоно. Тэд яаж ЕБС, их дээд сургууль төгсөв өө новш гэж
Иргэн
2022-06-23 18:09
Мэдээгээ уугаагүй үедээ оруулж байна уу, баярлалаа
Aagii
2022-06-23 09:53
Хаа байсан Насанбурмаа. Хажууд нь бгаа дасгалжуулагчдыг нь нэрлээчээ
Иргэн
2022-06-22 23:14
Азийн тив гэж юу бдг юм ази тивийн гэж бичдэг
keyboard_arrow_up