"Дэрэн" клубын тамирчдыг ирэхэд ССАЖ-ын сайд хаана юу хийж байсан бэ???

2014 оны 7 сарын 28

Өсвөрийн шилдэг хөлбөмбөгчид Швед улсад бүтэн сарын турш хурд, хүчээ сорьсон юм. 40 дэхь жилтэйгээ золгож буй “Gothia Cup-2014" тэмцээн яах аргагүй өсвөрийн тамирчдийн хүсэн хүлээдэг хамгийн том тэмцээнүүдийн нэг юм. Дэлхийд нэр алдраа цуурайтуулсан олон ч тамирчид энэ тэмцээнээс төрөн гарсан байдаг. Энэ жил “Gothia Cup”-д дэлхийн 80 гаруй орны 1600 орчим клубын тамирчид өрсөлдсөн билээ.

Уг тэмцээнд эх орноо төлөөлж “Дэрэн” клубын баг тамирчид 12 болон 16 насны ангилалд оролцсон бөгөөд 16 насны хөвгүүдийн баг хүрэл медаль хүртсэн амжилттайгаар нутагтаа ирсэн.“Дэрэн” клубын тамирчдыг дэлхийн аваргын тэмцээнийг зорихын өмнөхөн ССАЖЯ-ны сайд Ц.Оюунгэрэл бэлтгэл сургуулилттай нь очиж танилцаж байсан. Тэрбээр тамирчдад хандан "Гэр оронд нь ойрхон талбай байгуулж өгөх, багш нарыг нь дэмжих, тэмцээнд ороход нь туслах, санхүү хөрөнгийг нь ирэх жилийн төсөв дээр тусгана гэх мэт олон асуудлыг зохицуулж өгөхийг чин сэтгэлээсээ хүсч байна. Харин энэ жилийн хувьд мөнгө санхүүгийн дэмжлэг үзүүлэх боломжгүй байна" хэмээн хэлсэн байна.

Хамгийн сонин нь хүүхдүүдийг амжилттай оролцоод эх орондоо ирэхэд хэвлэл мэдээллийхэнээс өөр хүн тоссонгүй, хүүхдүүд энд тэнд яриа өгч хэсэг зогсож байгаад л гэр бүлийнхэнтэйгээ гэр гэр рүүгээ явцгаасан аж. Ядахдаа хүүхдүүдийг хүлээж аваад урамын үг хайрлаж болох л байсан. Юу ч болсонгүй. Түрүүлсэн бөхөд баруун солгойгүй цацдаг шагналаасаа, бороотой ч хүйтэн ч байсан хар үүрээр босч бэлтгэл сургуулилт хийж хүсэл мөрөөдлөөрөө жигүүр хийж яваа эдгээр хүүхдүүдийг шагнаж урам өгч болохгүй байсан юм уу. Гэвч хүүхдүүд урдаа тавьсан томоос том зорилгынхоо төлөө урагшилсаар л байна. Тэднийг дэмжих хэрэгтэй.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
6371
0 эможи
keyboard_arrow_up