Хөлбөмбөгийн хорхойтнууд цэнгэлдэх хүрээлэн рүү дайрч, зургаан хүн амиа алджээ

2022 оны 1 сарын 25

Arslan.mn

Африк тивийн хөлбөмбөгийн үндэстний цомын тэмцээний сүүлчийн шатны тоглолтууд үргэлжилж байна. Камерун улсын нийслэл Яунде хотын цэнгэлдэх хүрээлэнд Камерун болон Коморос улсын багуудын тоглолт даваа гарагт болохоор товложээ. Гэвч тоглолт эхлэхийн өмнө хөлбөмбөгийн шүтэн бишрэгчид цэнгэлдэх хүрээлэн рүү орохоор дайрч, хаалган дээр хэт олон хүн бөөгнөрсний улмаас зургаан хүн амиа алдаж, 50 гаруй хүн гэмтэж шархадсан байна.

Пол Бия цэнгэлдэх хүрээлэн 60,000 үзэгчийн суудалтай боловч коронавируст цар тахлын улмаас 80 хүртэл хувийн дүүргэлттэй байх зөвлөмжийг даган мөрджээ. Цэнгэлдэх хүрээлэн рүү 50,000 гаруй хүн орох гэж дайрсан тухай тэмцээнийг зохион байгуулагчид мэдэгдсэн байна. Хэдийгээр олон хүн амиа алдсан боловч Камерун, Коморос улсуудын шигшээ багууд тоглож, 2-1 харьцаатай талбайн эзэн хожжээ.

Уг явдлаас ердөө нэг хоногийн өмнө буюу ням гарагт Яунде хотын шөнийн цэнгээний газарт салют дэлбэрч, 16 хүн амиа алдаж, 10 орчим хүн хүндээр түлэгдэж бэртжээ.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
634031
0 эможи

keyboard_arrow_up