Н.Төгсцогт Сакариа Лукастай нарын оноо тэнцлээ

2022 оны 1 сарын 23

Arslan.mn

МУГТ Н.Төгсцогт өнөөдөр Намиби улсын тамирчин Сакариа Лукастай тулалдлаа. Тэд нийт арван үе тулалдсаны эцэст хэн нь ч илүүрхэлгүй оноо тэнцсэн юм. Н.Төгсцогт 57.2 кг-ын жингийн энэ барилдаанд Америк боксчин Вик Пасилластай тулалдах байсан ч өрсөлдөгч нь Ковид19 халдвар авсан учир өрсөлдөгч нь солигдсон юм. 

Тэдний тулаан өнөөдөр Атлантик хотын Боргата зочид буудал дахь казиногийн цогцолборт боллоо. Сакариа Лукасын 37 настай бөгөөд 24 тулаан хийж, 23 ялсан аж. Харин манай тамирчин Н.Төгсцогт мэргэжлийн бокст хөл тавьснаасаа хойш 14 тулаан хийж, 12 ялсан. Өдгөө 29 настай тэрбээр сүүлд 2021 оны долдугаар сард Крис Колберттой тулалдаж, ялагдсан билээ. 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
1
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
1
633989
2 эможи

keyboard_arrow_up