UFC-ийн “Шуурга“ Д.Батгэрэл ирэх гуравдугаар сард ээлжит тулаанаа хийнэ

админ
2022 оны 1 сарын 05

Дэлхийн холимог тулааны хамгийн том холбоо UFC /Ultimate Fighting Championship/-тэй гэрээ байгуулсан Монголын анхны тамирчин "Шуурга" хочит Д.Батгэрэлийн тав дахь тулааны тов гарчээ.

Arslan.mn

Тэрээр 2022 оны гуравдугаар сарын 26-нд болох UFC Fightnight арга хэмжээний үеэр АНУ-ын Монтел Жексонтой тулалдах аж. "Quik" хочит Монтел Жексон нь UFC-д долоон тулаан хийхдээ 5-д нь ялсан ба мэргэжлийн холимог тулааны замналдаа 11-2 гэсэн амжилттай. Хамгийн сүүлд 2021 оны есдүгээр сарын 18-нд Өмнөд Африкийн ЖП Байсыг ялсан.

Харин Монголын тулаанч Д.Батгэрэл UFC-гийн хүрээнд сүүлийн гурван тулаандаа дараалан хүнд цохилтоор ялаад буй. Өдгөө 31 настай, холимог тулааны өдөн жин /Bantamweight 55,7-61,2/-д тулалддаг Д.Батгэрэл 2020 оны гуравдугаар сарын 7-нд Гидо Каннеттиг эхний үеийн 3 минут 01 дэх секундэд 2021 оны дөрөвдүгээр сарын 24-нд Кевин Нативидадыг эхний үеийн 50 дахь секундэд 2021 оны аравдугаар сарын 17-нд Брандон Дэвисийг эхний үеийн 2 минут 01 дэх секундэд тус бүр хүнд цохилтоор ялсан.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
633697
3 эможи

keyboard_arrow_up