Л.Месси багтаа үлдлээ
Дэлхийн аварга цолыг хүртэж чадаагүй Л.Месси “Барселона”-г орхиж магадгүй яриа гараад байсан нь худал цуурхал байлаа. Тэрээр “Ла лиг”-ийн өнгөрсөн улирлын төгсгөлд үүссэн багийнхаа дотоод уур амьсгалд сэтгэл дундуур байгаагаа илэрхийлж Испаниас явах тухай мэдэгдсэн. Үүнийг нь сонссон Францын “ПСЖ”, Английн “Манчестер Сити” багууд Леог багтаа авах тухай агентаар нь дамжуулж хэлсэн. Харин Л.Месси А.Венгерын шүтэн бишрэгч “Арсенал”-аас санал ирвэл татгалзах юм алга гэдгийг сэтгүүлч нарт хэлсэн. Мөн экс “Арсенал” С.Фабрегасаас Англид тоглох ямар байдаг тухай сэтгэгдлийг сонссон байна. Гэхдээ эцсийн шийдвэрийг Л.Месси гаргасан аж. Тэрээр 13 настайгаасаа хойш тоглосон “Барселона”-тай шинэ гэрээ байгуулжээ. Одоогийн байдлаар хэдэн жилийн хугацаатай, ямар үнэ өртөгтэй гэрээ байгуулсан нь олон нийтэд нууц хэвээр байна.