Англи-Италийн шигшээ багуудын тоглолтын дараа Лондон хотын цагдаа 86 хүнийг баривчилжээ

2021 оны 7 сарын 13

Ням гарагт Уэмбли стадионд болж өнгөрсөн Евро 2020 тэмцээний шигшээ тоглолтын дараа 86 хүнийг баривчилснаа Лондон хотын цагдаагийн газар Даваа гарагт мэдээлжээ.

Arslan.mn

Энэ тоглолтод Английн шигшээ баг Италийн шигшээ багтай тоглож, торгуулийн цохилтоор хожигдсон юм.

Үндэсний шигшээ багаа хожигдсонд бухимдсан зарим хөгжөөн дэмжигчид ууж согтуурснаас нийгмийн дэг журмыг зөрчиж, танхайрсан байна.

Хөгжөөн дэмжигчид хоорондоо болон цагдаа нартай мөргөлдсөний улмаас Уэмбли стадион дотроос 53 хүнийг баривчилжээ. Энэ үеэр цагдаагийн 19 албан хаагч гэмтэж, бэртсэн байна.

Шигшээ тоглолтын хувь заяаг торгуулийн цохилтоор шийдэх үед Английн шигшээ багийн гурван тоглогч өрсөлдөгчийн хаалганд гоол оруулах боломжоо алдсан нь арьс өнгөөр ялгаварлан гадуурхах үзэгдэл гарахад хүргэсэн юм.

Гоолын боломжоо алдсан Рашфорд, Санчо, Сака нар нь африк гаралтай тоглогчид байв.

Тоглолтын дараа тэдний сошиал хуудсанд арьс өнгөний үзэл илэрхийлсэн, гутаан доромжилсон сэтгэгдлүүд олноор ирсэн байна. Лондон хотын цагдаагийн газар дээрх тоглогчид руу чиглэсэн сөрөг сэтгэгдлүүдийг мөрдөн шалгах болсноо өчигдөр мэдэгджээ.

Тоглогчдыг арьс өнгөөр нь ялгаварлан гадуурхах явдлыг эсэргүүцэж байгаагаа Английн шигшээ багийн дасгалжуулагч Гарет Соутгэйт, ахлагч Харри Кэйн, Хөлбөмбөгийн холбооны ерөнхийлөгч, Кэмбрижийн гүн, хунтайж Уилльям зэрэг хүмүүс илэрхийлээд байна.

 

Эх сурвалж: Reuters

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
628799
0 эможи

Занг
2021-07-15 21:10
Яг үнэндээ бол дасгалжуулагчаасаа болж Англичууд хожигдсон. Тоглолтонд оролцоогүй сэлгээнд сууж байсан 3 бацаан гоол алдаж тэнэгтсэн шүү. Шийдвэрийг дасгалжуулагч нь гаргасан. Тэнэг шийдвэр байсан.
ESUIGEN
2021-07-13 13:19
Прадхан үндэсний эмнэлгийн ачаар Прадхан эмч миний бөөрийг 2.223.746.107.44 төгрөгөөр (780.000 доллар) худалдаж авсны дараа би Хятадад байрладаг Монгол улсаас Есүйген Есү байна. Хэрэв та бөөрөө зарахыг хүсвэл тэдэнтэй шууд холбоо бариарай DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM 91424323800802. Одоо хэрэгжүүлэх. Бид олон нийтэд мэдээлэхийг хүсч байна; Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл манай эмнэлэгт бөөрний дутагдалд орж, 91424323800802. имэйл: DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM Yнэ: $780, 000 (Долоон зуун, Наян мянган доллар)
keyboard_arrow_up