Төрийн наадмын түрүү төвийн бүст түрүүллээ

2014 оны 7 сарын 25

Засгийн газрын тогтоолоор энэ өдрүүдэд бүсийн наадмууд болж байна. Тухайлбал, өнөөдөр төвийн бүсийн хурдан морьдын уралдаан дуу хуурын өлгий Дундговь аймагт эхлээд байна. Энэ өдөр хурдан азарганы уралдаанаар эхэлжээ. Хурдан азарганы уралдаанд 80 хүлэг тоосоо өргөжээ.

Энэ удаагийн уралдаанд энэ жилийн Улсын их баяр наадамд түрүүлсэн Монгол Улсын Тод манлай уяач Д.Даваахүүгийн хүү Баянбатын хонгор азарга түрүүлжээ. Төрийн наадамд гурван үеэрээ азарга түрүүлгэсэн Д.Даваахүүгийн хүүгийн азарга ийнхүү төвийн бүсийн уралдаанд өнгөллөө. Харин аман хүзүүнд  Дорноговь аймгийн Хатанбулаг сумын М.Жаргалсайханы хул алаг, гуравт Төв аймгийн Баяндэлгэр сумын харьяат Б.Загдрагчаагийн хүрэн орсон бол айргийн дөрөвт  Дундговь аймгийн Сайнцагаан сумын Г.Мөнхбаатарын хээр хурдалжээ. Харин айргийн тавд Дундговь аймгийн Эрдэнэдалай сумын харьяат Д.Доржийн хүрэн оржээ. 

Өнөөдрийн бүсийн уралдаан хурдан соёолонгийн уралдаанаар үргэлжлэх юм. 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
6284
0 эможи
keyboard_arrow_up