“Монголын Үндэсний Шигшээ баг” 2 дахь тоглолтоо хийлээ
Эх орноо төлөөлөн “Зүүн Азийн Аварга Шалгаруулах” тэмцээний урьдчилсан шатанд тоглож буй Монголын Үндэсний шигшээ баг 2 дахь тоглолтоо 7-р сарын 23-ны 15:30 цагт талбайн эзэн ГУАМ-ын багтай хийлээ. Тоглотын 2 гоолыг ГУАМ-ын тоглогч 13 дугаартай GUY Ryan, 16 дахь минутад булангийн цохилтоор эхний гоолыг хийсэн бол 2 дахь гоолыг тоглолтын 75 дахь минутад Shane Malcolm-ын дамжуулгыг толгойгоороо мөргөж оруулснаар тоглолт 2:0 харьцаагаар эзэн багийн ялалтаар өндөрлөсөн. Одоогийн байдлаар онооны жагсаалтаар ГУАМ нэг хожил нэг тэнцээгээр тэргүүлж байгаа бол Монголын Үндэсний шигшээ баг 1 хожил 1 хожигдлоор хоёрдугаарт, Умард Марианы арлууд мөн 1 хожил 1 хожигдлоор гуравдугаарт, Макао 1 хожигдол 1 тэнцээгээр 4-дүгээрт бичигдэж байна. Монголын Үндэсний Шигшээ багийнханы сүүлийн тоглолт 7-р сарын 25-ны 13:00 цагт Макао-гийн багтай тоглоно.