Бөхчүүдийн сэргээшний шинжилгээ ирэх сард ирнэ
2014 оны 7 сарын 24
Энэ жилийн баяр наадмаар нэг арслан, нэг гарьд, нэг харцага, таван начин цолтон төрсөн. Үндэсний их баяр наадмын тухай хуулинд наадмын барилдаанд шөвгөрсөн бөхчүүдээс сэргээшийн шинжилгээ авдаг. Наадам дуусангуут сэргээшийн шинжилгээг авч, нарийн лабораторид шинжлүүлэхээр БНСУ руу илгээжээ. Шинжилгээний хариу 21 хоногт багтаж ирнэ гэж МҮБХ-ноос мэдэгдсэн. Харин шинжилгээний хариу ирснээс хойш МҮБХ 14 хоногт багтаж олон нийтэд мэдээлнэ. Арав хоногийн дараа буюу ирэх сарын 3-нд хариу нь ирэх юм.
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
6199
0 эможи