“Монголын Үндэсний Шигшээ баг” эхний ялалтаа байгууллаа

2014 оны 7 сарын 22

“Монголын Үндэсний Шигшээ баг” эхний ялалтаа байгууллаа

Эх орноо төлөөлөн “Зүүн Азийн Аварга Шалгаруулах” тэмцээний урьдчилсан шатанд тоглож буй Монголын Үндэсний шигшээ баг эхний ялалтаа байгуулж Монголчуудаа баярлууллаа. Эхний тоглолтоо тэд Монголын цагаар өчигдөр буюу 7-р сарын 21-ны 13:00 цагт “Умард Марианы Арлууд” багтай тоглож 4:0 харьцаагаар өрсөлдөгчөө илт давуугаар буулгаж авлаа. Тоглолтын эхний хагаст манай улсын шигшээ багийн тоглогч М.Төгөлдөр, С.Гал-Эрдэнэ нар гоолдсон бол дараагийн хагаст А.Мөрөн, Б.Дашням нар тус тус эсрэг багийнхаа хаалгыг гоолоор мялаалаа. Монголын Үндэсний Шигшээ багийнханы дараагийн тоглолт 7-р сарын 23-ны 15:30 цагт талбайн эзэн ГУАМулсын багтай тоглоно.

 

ТОГЛОЛТ №1

“МОНГОЛ” 4:0 “УМАРД МАРИАНЫ АРЛУУД”     

ГООЛ: М.Төгөлдөр (1:0), С.Гал-Эрдэнэ (2:0), А.Мөрөн (3:0) , Б.Дашням (4:0)

МОНГОЛ /Гарааны 11 тамирчид/: Б.Ариунболд, Г.Билгүүн, Б.Гарьдмагнай, А.Чинзориг, Ц.Энхжаргал, Х.Цэнд-Аюуш, А.Мөрөн, Б.Мөнгөнтулга, С.Гал-Эрдэнэ, М.Төгөлдөр, Б.Дашням

/Сэлгээний тамирчид/: Б.Зоригт, Н.Наранболд, П.Алтантулга, А.Цолмон, О.Баяржаргал, Д.Лүмбэнгарав, Б.Батмагнай

“УМАРД МАРИАНЫ АРЛУУД” /гарааны 11 тамирчид/: NOETZEL Johann, SWAIM Nicolas, BARRY Michael, SCHULER Kirk, MILLER Joe, TAISACAN John Raymond, TAKANO Jonathan, YOBECH Jireh, FRUIT Joel, IZUKA Kennedy, AGULTO Daniel

/Сэлгээний тамирчид/:DUNN William, KNECHT Lucas, JEON Daewon, PEREZ Sean, ZAPANTA Ruselle, JOYNER Jehn, DICKINSON Ethan

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
6140
0 эможи
keyboard_arrow_up