Ч.Мөнгөндалай Ховд аймгийн Дарви суманд очлоо

2014 оны 7 сарын 22

Монгол орныхоо гайхамшгийг өөрийн биеэр очиж, нүдээр харах хүсэл, дугуйн спортыг сурталчлах, хүүхэд залуусыг энэ спортоор хичээллэхийг уриалах хүсэлдээ хөтлөгдсөн Ч.Мөнгөндалай одоогийн байдлаар 1500  гаран км зам туулан Говь-Алтай аймгийн Дарви суманд очлоо.

Тэрээр Говь - Алтай аймгийн төв Алтай хотоос Ховд аймгийн Дарви сум хүртэлх 200 гаран км  замыг 2 хоногийн дотор туулсан бөгөөд замд бартаа саад ихтэй байсан ч аялалаа үргэлжлүүлэн амжилттай очсон байна. Түүний биеийн байдал хэвийн байгаа бөгөөд аяллаа цааш үргэлжлүүлж зорьсон зорилгодоо хүрэхийн тулд хичээсээр л явна.  Ч.Мөнгөндалайг явсан газар бүрт нь МЗХ-ны салбар холбоод хүлээн авч аймгийн удирдлагуудтайгаа холбож өгөх үдэж өгөх, дараагийн очих газарт нь мэдээлэл хүргүүлэх гээд чадахаараа тусалж, дэмжиж , мэдээллийг цаг алдалгүй өгч байгаа юм. Мөн замд тааралдсан айл, хоолны газар, буудлууд Монгол хүний зочиломтгой зангаар түүнийг угтан авч  амраасаар байгаа аж.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
6131
0 эможи
keyboard_arrow_up