Германы тоглогч финалын тоглолтын үеэр манаралтын байдалтай байжээ
ДАШТ-ий финалын тоглолтыг шүүн явуулсан Итали шүүгч Никола Риццоли ийн хэлсэн байна. Германы шигшээгийн тоглогч Кристофер Крамер 1-р үеийн дунд хэсэгт Аргентиний хамгаалагч Эзэкүэл Гарайтай мөргөлдөн, улмаар удалгүй толгойндоо доргилт аван, манарсны улмаас талбайг орхисон билээ. "Крамер Гарайтай мөргөлдсний дараахан над дээр ирээд "Шүүгчээ, энэ үнэхээр финал мөн гэж үү?" хэмээн асуусан"
"Үнэндээ би түүнийг тоглоод байна гэж бодсон. Гэвч тэр надаас үнэхээр үнэнээсээ асуугаад байхаар нь би тийм ээ гэж хариулсан. Үүний дараа тэр надад "баярлалаа, үүнийг мэдэх үнэхээр чухал байлаа" гэж тэр надад хэлсэн" "Үүнээс хойш би түүнийг их удаан ажигласан. Гэвч түүний байдал улам муудаж байх шиг санагдсан. Дараа нь би Швайнштейгерт түүний байдал муу байгаа талаар мэдэгдэж, улмаар дасгалжуулагч түүнийг сольсон. Энэ ч зөв шийдвэр болсон байх" хэмээн хэлжээ.