Тони Кроос Риал Мадридад!

2014 оны 7 сарын 18

Аваргуудын лигийн аваргын цомыг эзэмшигч Реал Мадрид клуб энэ зуны хамгийн эхний томоохон наймаагаа хийлээ. Тэд Байерн Мюнхен багаас Германы шигшээгийн хагас хамгаалагч Тони Кроосыг 30 сая еврогоор худалдаж авснаа зарлажээ. Кроостэй тэд 6 жилийн гэрээг байгуулсан байна.

"Би дэлхийн хамгийн том клубт тоглох болсондоо баяртай байна. Би дарамтанд дуртай, би ялалт байгуулж, цом хүртэх дуртай. Энэ багт зөвхөн цом л амжилтанд тооцогддог гэдгийг би сайн мэднэ. Гэхдээ би энэ багт яг тохирсон хүн гэдгээ мэдэж байна. Учир нь би цом авч сурсан тоглогч"

"Би энэ шийдвэрийг зөв гэдэгт огтхон ч эргэлзэхгүй байна. Намайг олон олон амжилт хүлээж байгаад итгэлтэй байгаа. Олон цом, олон амжилтыг фенүүддээ авчрах болно" хэмээн Кроос танилцуулах ёслолын үеэр хэлжээ.

Кроосын Байернтай байгуулсан гэрээ ирэх зун дуусч байсан юм. 2 тал цалингийн нөхцөл дээр тохиролцоонд хүрч чадаагүй учир Байерн түүнийг зарах нь бараг тодорхой байсан. Манчестер Юнайтед, Челси зэрэг хэд хэдэн клубүүд түүнийг сонирхож байсан ч эцсийн эцэст Реал Мадрид ялалт байгуулжээ.

Тони Кроос 15 настайгаасаа Байернд хүчин зүтгэсэн бөгөөд энэ хугацаандаа 3 удаа Бундеслигт түрүүлж, 3 удаа Германы цомын аварга болон Аваргуудын лиг, Клубүүдийн ДАШТ, УЕФА-ийн Супер цомын аварга болжээ. Тэрээр 2014 оны Дэлхийн аварга болсон Германы багийн бүх тоглолтонд гараанд гарч, гол тоглогчийн үүрэгтэйгээр тоглосон юм.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
6001
0 эможи
keyboard_arrow_up