БАЯРТ МЭДЭЭ. Н.Төгсцогт хүрэл медаль хүртлээ

2014 оны 7 сарын 16

Казахстан улсад зохион байгуулдаг “Ерөнхийлөгчийн цом” олон улсын А зэрэглэлийн тэмцээнээс олимпийн мөнгөн медальт, гавьяат тамирчин Н.Төгсцогт хүрэл медаль хүртлээ.

Тэрбээр энэ тэмцээний эхний хоёр тойрогт өрсөлдөгчдөө ялж мөнгөн медалийн төлөөх тулаанд Казахстаны Тилегенуль Жанболат тоглож 1:2-оор ялагдсан байна. Казахстаны боксчин сүүлийн үед илүү тоглосныхоо ачаар өрсөлдөгчөө яллаа гэж тус улсын боксын холбооны сайтад бичжээ.

Т.Жанболат үүний өмнөх даваанд Лондонгийн олимпийн аварга, Кубын боксчин Робеси Рамирезийг ялж шуугиан дэгдээгээд байсан бөгөөд ийнхүү олимпийн алт, мөнгөн медальтнуудыг ялж нутаг нэгтнүүдээ баярлуулсан байна.
 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
5852
0 эможи
keyboard_arrow_up