Л.Мессид Алтан бөмбөг өгсөн нь ФИФА-гийн маркетинг

2014 оны 7 сарын 16

Аргентиний шигшээ багийн тоглогч Л.Мессид энэ ДАШТ-ий Алтан бөмбөгийн шагналыг гардуулсан нь ФИФА-гийн маркетинг байсан хэмээн Диего Марадона хэлжээ. Тэрээр ДАШТ-ийн финалд улсынх нь баг хэрхэн тоглосон тухай өөрийн бодлоо хэвлэлд ярих үедээ ингэж хэлсэн бөгөөд ФИФА-гийн энэ шийдвэрийг сайшаахгүй байгаагаа хэлжээ. “Хэрэв болдог бол Мессид диваажинг л өгмөөр байна. Гэвч хүнд авах ёсгүй шагналыг нь өгнө гэдэг буруу шүү дээ” гэж тэр хэлжээ. Гэхдээ ФИФА-гийн тэргүүн Зепп Блаттер ч Месси Алтан бөмбөгийн эзэн болсныг мэдээд их гайхсан гэдгээ ярьсан байна. “Месси шагнал авах гээд ирэхэд нь би их гайхсан. Гэхдээ түүний ДАШТ-ий эхний тоглолтуудад үзүүлэн амжилтыг, шигшээ багаа финалд авч ирснийг нь үнэлсэн хэрэг байх” хэмээн тайлбарлахыг оролдсон байна. 
Энэ цаг үеийн хамгийн алдартай, домогт хөлбөмбөгч гэж зүй ёсоор үнэлэгддэг Месси багаа дэлхийн аварга болгож чадаагүйдээ одоо хүртэл маш сэтгэл дундуур байгаа. Тэрээр энэ тухай Испанийн сонинд ярихдаа “Одоо надад шагнал сонин биш ээ. Надад юу ч сонин биш байна. Би Аргентинийг дэлхийн аварга болгохын л хүсч байсан. Торгуулийн цохилт хүрэхийн даваан дээр ингэж алдсан нь үнэхээр харамсалтай байна. Бид финальд хүрсэн. Гэвч бид боломжоо ашиглаж чадсангүй. Үнэхээр сэтгэл дундуур байна. Маш их уур хилэн төрж байна.  Бидэнд гурван ч тодорхой боломж байсан. Нэг нь минийх, нөгөө нь Игуайных, бас Родригогийнх. Энэ бүх боломжийг ашиглаж чадаагүй, азгүй байлаа” гэжээ. 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
5839
0 эможи
keyboard_arrow_up