Германчууд 24 жилийн дараа ДАШТ-ний дөрөв дэх цомоо авлаа

2014 оны 7 сарын 16

Бразил улсад зохион байгуулагдсан хөлбөмбөгийн ДАШТ-ий аварга Герман “машин”-нууд боллоо. Өнгөрсөн нэг сарын хугацаанд биднийг дэлгэцгийн өмнө уяаад байан ДАШТ-ны аваргын тэмцээн энэ сарын 14-нд болсон бөгөөд Герман, Аргентины шигшээ багийг 1:0 харьцаатайгаар хожин, дөрөв дэх удаагаа дэлхийн аварга болж байгаа юм. Үндсэн цагт гоол оруулаагүй байсан хоёр баг нэмэлт цагт ширүүн өрсөлдөж, улмаар Германы шигшээ багийн хөлбөмбөгч Марио Готзегийн оруулсан ганцхан гоол тус багийг ийнхүү алтан медалийг авчирлаа. Энэ мөчийг Геманы фанатууд 24 жил хүлээсэн бөгөөд өмнөх ДАШТ-ний цомыг мөн л 24 жилийн өснө авч байсан байна. Ийнхүү тооны давтамжийг Германчууд давтаж чадлаа.

Германы багийн хамгаалалт энэ өдөр гайхалтай байлаа. Ж.Боатенг, М.Хюммельс нарын бөмбөг таслалтууд багтаа их хэрэг болов. Урагшаа шахсан хамгаалалтын байрлалаас хурдтай довтлогчид бүхий Аргентинчууд алсын болон урт дамжуулалтуудаар сугарч гарч байсан ч тэд удаа дараа бөмбөгийг хамгаалж, довтолгоог зогсоосоор байв. Б.Швайнштейгер, Т.Кроос нар маш сайн буцаж, хамгаалалтандаа тусалж байсныг ч онцлох хэрэгтэй. Эцсийн мөчид тасалж, зогсоосон хамгаалалтуудынх нь дараа олон фенүүд нь урт амьсгаа авч байсан нь лавтай.

Дасгалжуулагч И.Лёв эцсийн эцэст зорьсондоо хүрлээ. Олон хүнд өөрийн гэсэн арга барилгүй, топ клубүүдээ хуулбарлаж, тийм ч их зүйл хийдэггүй, том тоглолтонд үргэлж бүтэлгүйтдэг хэмээн шүүмжлүүлдэг тэрээр энэ удаад өөрийгөө бүрэн харуулж чадлаа. Францын хурдтай багийг саармагжуулах мастер төлөвлөгөө нь гайхалтай хэрэгжиж, Бразилыг талбайд нь нуман тулгуурт оруулах их санааг зөвхөн тэр гаргасан. Энэ удаад ч гол тоглогч С.Хедира нь халаалтын үеэрээ гэмтэхэд түүнийг орлуулахаар 23 настай, өмнө нь шигшээдээ гараанд гарч үзээгүй К.Крамерийг илгээсэн нь олон хүнийг гайхшруулав. Хэдий тэр гэмтэл авч 30хан минут тоглосон ч дасгалжуулагчийнхаа итгэлийг алдаагүй. Түүнийг гэмтэл аван талбайг орхиход оруулсан сэлгээ нь ч санаанд оромгүй байлаа. Гоол оруулсан, дамжуулалт өгсөн тоглогчид бүгд сэлгээгээр. Мессигийн хувьд энэ ДАШТ түүний хамгийн сүүлийн ДАШТ болох магадлал тун өндөр байгаа юм.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
5812
0 эможи
keyboard_arrow_up