Бразилчууд фанатуудынхаа урмыг дахин хугалав

2014 оны 7 сарын 13

 

Луй ван Гааль Нидерландын шигшээ багийг удирдан оролцсон сүүлийн тоглолтдоо ялалт байгуулж ДАШТ-ийг хүрэл медальтай дуусгалаа. "Улбар шар"-ууд Бразилыг нийслэл хотод нь 3 : 0-ээр бутниргэж ээлжит том ялагдлыг нь амсуулсан байна. Робин ван Перси 3 дахь минутанд Роббений авчирсан торгуулийн цохилтыг гоол болгосон бол 15 минутын дараа Дэйли Блинд Бразилын хамгаалалтын цоорхойг ашиглан гоолдсон. Үүнээс хойш хоёр багийнхан олон гоолын боломж гаргасан бөгөөд Вейналдум 90+1 дэх минутад тоглолтын эцсийн цэгийг тавьснаар Нидерланд түүхэндээ анх удаа ДАШТ-ий хүрэл медаль зүүлээ. Тэд өмнө нь 1998 онд хүрэлийн төлөө тоглоод Хорватад ялагдаж байсан юм. Харин Бразилын хувьд ДАШТ-ийг бараан дурсамжтай өндөрлүүлж байна. Тэд 1940 оноос хойш анх удаа нутагтаа 2 дараалан ялагдал хүлээсэн байна. Мөн тэмцээний турш 14 гоол алдан, өөрсдийн анти-амжилтыг тогтоожээ. Тэртээ 1986 онд Бельгийн шигшээ цорын ганц удаа 14 гоол ДАШТ алдаж байсан юм. Торгуулиас эргэж ирсэн багийн ахлагч Тьяго Силва, бэртэл авсан багийн лидер Неймар сэлгээнд багтсан ч гэсэн Бразилыг сэргээж чадсангүй. Тэр тусмаа Тьяго Силва эхний гоол дээр Роббений мөрнөөс татаж эсрэг багтаа торгуулийн цохилт өгсөн юм. Хэдийгээр анхны контакт 16-гийн гадна үүссэн боловч Алжир шүүгч Жамель Хаймуди түүний энэ үйлдлийг шар хуудсаар "шагнаж" пенальти заасан юм.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
5783
0 эможи
keyboard_arrow_up