Леброн Жеймс, Усэйн Болт нар Неймарыг дэмжлээ

2014 оны 7 сарын 08

Бразилийн хөлбөмбөгч Неймар нуруундаа бэртэл авч, дэлхийн аваргаар талбайд гарах боломжгүй болсон тухай мэдээллийг дэлхий дахин харамсан хүлээн авлаа. Неймарын төлөө санаа зовж, түүнд сэтгэл санааны дэмжлэг үзүүлэхээр дэлхийн хамгийн хурдан хүн Усэйн Болт болон NBA-гийн од Леброн Жеймс нар яарчээ. Тэд твиттертээ Неймарыг дэмжиж буйгаа илэрхийлээд хурдан эдгэрч талбайдаа хурдан ирэхийг хүссэн байна.

Тэд твиттерт “Неймарын гэмтлийн тухай мэдээг дуулах тун таагүй байна. Залуу минь хурдан эдгээрэй” гэж Жеймс жиргэжээ. Харин Усэйн Болт “Неймарын гэмтлийн тухай сонсох гунигтай байна. Түргэн эдгээрэй” гэж мөн твиттертээ бичжээ.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
5598
0 эможи
keyboard_arrow_up