Үндэсний “Нийслэл Лиг 2014” тэмцээний нэгдүгээр тойргийг “Эрчим” клуб тэргүүллээ
18 дахь удаагийн Үндэсний “Нийслэл лиг 2014” тэмцээний 19 дэх тоглолтод “Эрчим” – “Сэлэнгэпресс” багууд өрсөлдөж, 3:0 харьцаагаар “Эрчим” клуб 5 дахь ялалтаа байгууллаа. “Эрчим” клубийнхэн нэгдүгээр тойрогт 6 тоглолт хийснээс 5 хожил, 1 тэнцээгээр 16 оноо авч, Үндэсний “Нийслэл Лиг 2014” тэмцээний нэгдүгээр тойргийг тэргүүллээ. Харин “Сэлэнгэпресс” багийн хувьд 6 тоглолтоос 3 хожил, 3 хожигдол хүлээж 9 оноо авсан байна.
Тоглолт эхлээд багууд эн тэнцүү ширүүн өрсөлдөөн өрнүүлсэн. Гэвч тоглолтын 15 дахь минутаас “Эрчим” багийнхан, довтлогч С.Гал-Эрдэнийн гоолоор тэргүүлж эхэллээ. Хэдийгээр “Сэлэнгэпресс” багийнхан довтолсоор байсан ч амжилт олохгүй байсаар 1-р үе завсарласан. Харин 2-р хагасын 65 дахь минутад мөн л эзэн багаас легионер хагас хамгаалагч Журичич Николай 65 дахь минутад 2 дахь гоолийг өрсөлдөгчийнхөө хаалганд оруулсан бол үүнээс ердөө 2-хон минутын дараа буюу 67 дахь минутад “Эрчим” клубийн ахлагч Ц.Энхжаргал гоолдож, тоглолтын харьцааг 3:0 болгосноор “Эрчим” клубийнхэн энэ тойргийн 5 дахь ялалтаа итгэл төгс авч тэргүүллээ.
ТОГЛОЛТ №19
“ЭРЧИМ” 3:0 “СЭЛЭНГЭПРЕСС”
ГООЛ: С.Гал-Эрдэнэ 15’ (1:0), Журичич Николай /Серб/ 65’ (2:0), Ц.Энхжаргал 67’ (3:0)
ШАР ХУУДАС: : М.Алтанхүү 38’, Ю.Сайнхүү 77’
ЭРЧИМ: Б.Ариунболд (Г.Дэлгэрдалай 77’), Ц.Энхжаргал, Б.Анар, Г.Батбилгүүн, Журичич Николай /Серб/, Б.Даваажав, М.Төгөлдөр, С.П.Зоран /Серб/, С.Гал-Эрдэнэ (Э.Чинбаатар 84’), М.С.Милан /Серб/ (Т.Мөнхбаясах 88’), Г.Төгөлдөр
СЭЛЭНГЭПРЭСС: Г.Төгсбаяр, Ц.Түмэнжаргал, Б.Гарьдмагнай, Ч.Отгонбаяр, Ю.Сайнхүү, М.Алтанхүү (Б.Мөнгөнтулга 65’), Б.Золбоо (Б.Мөнх-Эрдэнэ 25’), Б.Итгэл, Б.Мөнхболд, Ч.Чинбат, Б.Өлзий-Од,
ШҮҮГЧ: Ц.Жавхлантөгс (Талбайн шүүгч), Б.Хаш-Эрдэнэ (Туслах шүүгч-1), Э.Төмөр-Очир (Туслах шүүгч-2), Б.Нямсайхан (4-р шүүгч)