"Неймарыг яасан ч тоглуулахгүй"
2014 оны 7 сарын 08
Хэрэв өнөө шөнө болох Бразил, Герман хоёрын тоглолтод талбайн эзэн баг ялвал тэд аваргын төлөөх тоглолтондоо Неймартай хамтдаа хийх болно гэх горьдлого үгүй боллоо. Багийн эмч Жозе Луис Рунко түүнийг өвчнөө даван туулаад гэнэт босч ирэх бололцоотой гэсэн цуурхлыг таслан зогсоолоо. Колумбын Камило Зунигатай бөмбөг булаалцахдаа авсан нурууны ясны гэмтэл Неймарыг энэ жилийн Дэлхийн аваргаас бүр мөсөн хаслаа. Дасгалжуулагч Сколари "Энэ бол Сүйрэлтэй тэнцэх үйл явдал. Неймар ямар ч багт өөрчлөлт оруулахуйц тоглогч. Харамсалтай нь хамгийн хэрэгтэй үед түүнийг алдлаа" гэж хэлжээ.
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
5584
0 эможи