“Эрчим” клуб эхний тойргийг тэргүүлж байна

2014 оны 7 сарын 08

Үндэсний 18 дахь удаагийн “Нийслэл лиг 2014” тэмцээний 19 дэх тоглолтод “Эрчим” -“Сэлэнгэпресс” багууд өрсөлдөж, 3:0 харьцаагаар “Эрчим” клуб ялалт байгуулжээ.

“Эрчим” клубийнхэн нэгдүгээр тойрогт 6 тоглолт хийснээс 5 хожил, 1 тэнцээгээр 16 оноо авч, Үндэсний “Нийслэл Лиг 2014” тэмцээний нэгдүгээр тойргийг тэргүүллээ. Харин Улаанбаатар их сургуулийн баг 4 хожил, 1 тэнцээ, 2 хожигдолтой 13 оноотой хоёрт, “Хоромхон” баг 3 хожил, 2 тэнцээтэй нийт 11 оноотой гуравдугаар байрт тус тус шалгарчээ. “Сэлэнгэпресс” багийн хувьд 6 тоглолтоос 3 хожил, 3 хожигдол хүлээж 9 оноо авч дөрөвдүгээр байрт орсон байна.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
5576
0 эможи
keyboard_arrow_up