Манай хөлбөмбөгчид Зүүн Азийн аваргад хүч сорино
Улсын Үндэсний хөлбөмбөгийн шигшээ баг 7-р сарын 21-25-ны өдрүүдэд Зүүн азийн аварга шалгаруулах тэмцээний урьдчилсан шатанд тоглох гэж байна. Тэд маргаашнаас Олимпын хороонд байрлан бэлтгэлээ эрчимжүүлэх ба энэ сарын 18-нд Гуам руу хөлгийн жолоо залах аж.
Эцсийн байдлаар шигшээ багийн бүрэлдэхүүнд:
Дасгалжуулагч: Вожислав Бразулик (Серб мэргэжилтэн)
Хаалгач:
1. Б. Ариунболд (Эрчим клуб)
2. Б.Батмагнай (Улаанбаатарын Унаганууд)
Хамгаалагч:
1.Б.Гарьдмагнай (Сэлэнгэ Пресс)
2. Ц.Энхжаргал (Эрчим)
3. Б.Мөнгөнтулга (Сэлэнгэ Пресс)
4. Д.Лхүмбэнгарав (Хоромхон)
5. Г.Билгүүн (Эрчим)
Хагас хамгаалагч:
1. А.Чинзориг (ФК Улаанбаатар)
2. О.Баяржаргал (ФК Улаанбаатар)
3. Б.Дашням (ФК Улаанбаатар)
4. М.Төгөлдөр (Эрчим)
5. П.Алтантулга (Улаанбаатарын Унаганууд)
6. Х.Цэнд-Аюуш (Хоромхон)
7. А.Мөрөн (Тайландын Краби ФК)
Довтлогч:
1. С.Гал-Эрдэнэ (Эрчим )
2. Н.Наранболд (Хоромхон)
3. А.Цолмон (Континентал баг)
Шигшээ багийнхандаа спортын өндөр амжилт хүсье.