"Сэлэнгэпресс" клуб ширүүн өрсөлдөөний эцэст 2дахь ялалтаа авлаа
МХБХ-ноос “Албан ёсны түнш” байгууллага “АПУ” ХК-тай хамтран зохион байгуулдаг 18 дахь удаагийн Үндэсний “Нийслэл лиг” тэмцээний 12 дахь өдрийн тоглолт “СэлэнгэПресс” – “Хангарьд”, клубүүдийн хооронд явагдлаа. Энэ 2 клуб нь онооны жагсаалтаар тэнцүү байгаа тул аль аль багийн хувьд хожил маш чухал байлаа.
ТОГЛОЛТ №12
“СЭЛЭНГЭПРЕСС” 2:1 “ХАНГАРЬД”
ГООЛ: Ц.Мөнх-Эрдэнэ 5’ (1:0), Б.Золбоо 63‘(1:1), Г.Төгсбаяр 90’ (2:1)
ШАР ХУУДАС: Ю.Сайнхүү 65’ 90+3, О.Жавхлан 83’, О.Мөнх-Од 62’
УЛААН ХУУДАС: Ю.Сайнхүү 90+3’, Б.Золбоо 90’
СЭЛЭНГЭПРЭСС: Г.Төгсбаяр, Ц.Түмэнжаргал (Б.Золбоо 44’), Б.Мөнгөнтулга (Ч.Чинбат 86’), Ч.Отгонбаяр, Ю.Сайнхүү, М.Алтанхүү, Б.Итгэл, О.Жавхлан, Б.Өлзий-Од, Ч.Тогтохбаяр (Б.Мөнхболд 41), Э.Онон
ХАНГАРЬД: С.Баярзаяа, Д.Энхтөр, Т.Энх-Эрдэнэ (Паул Эбука 77’), Б.Баянмөнх, Ц.Ундрах, О.Мөнх-Од (О.Мижиддорж 66’), Ц.Мөнх-Эрдэнэ, С.Ганхуяг, О.Эрдэнэбилэг, А.Сайханчулуун, Руан Фелипе /Бразили /
ШҮҮГЧ: Б.Хаш-Эрдэнэ (Талбайн шүүгч), Р.Жаргалсайхан (Туслах шүүгч-1), О.Хишигтөмөр (Туслах шүүгч-2), Н.Оргилбаяр (4-р шүүгч)
. Үндэсний “Нийслэл Лиг 2014” тэмцээний 1-р тойргийн 12 дахь тоглолт “Сэлэнгэпресс” – “Хангарьд” багууд өрсөлдлөө. Энэ өдрийн тоглолтод багууд хамгаалалтандаа түлхүү анхаарч тоглосон бөгөөд 5 дахь минутад “Хангарьд” клубт торгуулийн цохилт хийх боломж гарсныг хагас хамгаалагч Ц.Мөнх-Эрдэнэ чадварлаг ашиглаж эхний гоолийг оруулснаар тэргүүлж эхэллээ. Гэвч энэ нь тэдний цорын ганц гоол байсан. Тоглолтын 63 дахь минутад “Сэлэнгэпресс” багаас Б.Золбоо хариу гоолдож тооны харьцааг тэнцүүлсэн бол үндсэн цаг дуусахтай зэрэгцэн 90 дэх минутад Г.Төгсбаяр өрсөлдөгчийнхөө хаалганд гоол оруулж, багтаа 2 дахь явалтыг авчирлаа. Гэвч үүнтэй зэрэгцэн хүч сэлбэн сэлгээгээр орж ирээд байсан Б.Золбоо 90’, Ю.Сайнхүү 90+3 нар тус тус улаан хуудсаар торгуулж талбайг орхисноор “Сэлэнгэпресс”-ийнхэн 7-р сарын 4-нд “Хоромхон” клубтэй хүн дутуу тоглохоор болсон.
Одоогийн байдлаар багуудын онооны жагсаалтыг танилцуулья: