БАЯРТ МЭДЭЭ: Монголчууд таван алтан медалийн эзэн боллоо

2014 оны 7 сарын 03

Оросын аварга шалгаруулах мотоциклийн бартаат замын уралдаан өнгөрсөн сарын 28-29 ний өдрүүдэд Эрхүү мужийн Ангарск хотноо болжээ. Энэхүү тэмцээнд манай улсын Автомашин мотоциклийн спортын холбооны мотоспортын тамирчид амжилттай оролцож, хоёр алт, гурван хүрэл медаль хүртсэн байна.

Ази тивийн аварга ОУХМ Э.Халиунболд 250 сс, 450 сс ангилалд түрүүлж, хошой алтан медаль хүртсэн бол ОУХМ Х.Тэмүүжин дээрх ангилал тус бүрт хүрэл медаль хүртжээ. 

Мөн 250 сс ангилалын ОХУ-ын залуучуудын улсын аваргын уралдаанд спортын мастер Х.Мөнхболор гуравдугаар байр эзэлж, хүрэл медалийн тавцанд зогссон амжилт үзүүлсэн байна.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
5342
0 эможи
keyboard_arrow_up