Үндэсний "Нийслэл лиг-2014" тэмцээний нэгдүгээр тойргийн тоглолтууд үргэлжилж байна
МХБХ-ноос “Албан ёсны түнш” байгууллага “АПУ” ХК-тай хамтран зохион байгуулдаг 18 дахь удаагийн Үндэсний “Нийслэл лиг” тэмцээний 7 дахь өдрийн тоглолт “Улаанбаатар Их Сургууль” – “Хоромхон”, “Эрчим” – “Улаанбаатарын Мазаалайнууд” клубүүдийн хооронд явагдлаа. Энэ өдрийн тоглолтод “Эрчим”багийнхан ээлжит хожлоо авсан бол “Улаанбаатар Их Сургууль” – “Хоромхон”, багууд тэнцлээ. Одоогийн байдлаар “Эрчим”, “Улаанбаатар Их Сургууль” багууд 10 оноогоор тэргүүлж байгаа бол “Хоромхон” 5 оноогоор удаалж байна.
ТОГЛОЛТ №10
“УЛААНБААТАР ИХ СУРГУУЛЬ” 1:1 “ХОРОМХОН”
ГООЛ: У.Содгэрэл 16‘ (1:0), Юсуке Минами 73‘(1:1),
ШАР ХУУДАС: Б.Мөнхбаяр 37’, Э.Ганцогт 73’, О.Оюунбаатар 88’, Н.Наранболд 94’,
УЛААНБААТАР ИХ СУРГУУЛЬ: Э.Ганзориг, Ж.Энхбаяр, Б.Ганбат, М.Тэлмүүн (Э.Ганцогт 67’), Э.Пүрэвдорж, М.Сайнхүү (С.Наранбаатар 67’), Г.Баярсайхан, А.Хонгорзул, Б.Эрдэнэтөгс (О.Очбаяр 88’), Г.Ёндонжамц
ХОРОМХОН: А.Батболд, А.Улсболд (Н.Наранболд 77’), Д.Мөнхдөл, Б.Мөнхбаяр, Д.Төрбат, Х.Цэнд-Аюуш, Д.Лүмбэнгарав, Авамодо Самсон Дада /Нигери/, Адиеэмо Майкл Муеива /Нигери/, У.Содгэрэл (Г.Амарсанаа 81’), Э.Пүрэвсүрэн (О.Оюунбаатар 68’)
ШҮҮГЧ: Б.Хаш-Эрдэнэ (Талбайн шүүгч), Р.Жаргалсайхан (Туслах шүүгч-1), Э.Ариунболд (Туслах шүүгч-2), Н.Батбилэг (4-р шүүгч)
Үндэсний “Нийслэл Лиг 2014” тэмцээний 1-р тойргийн 10 дахь тоглолтод оноолт таарсан “Улаанбаатар Их Сургууль” – “Хоромхон” багуудын хооронд эн тэнцүүхэн өрсөлдөөн өрнөлөө. Тоглолтын эхний гоолыг 16 дахь минутад “Хоромхон” багийн У.Содгэрэл оруулж тооны харьцааг 1:0 болгосон. Гэвч 73 дахь минутад “Улаанбаатар Их Сургууль”-ийн легионер хагас хамгаалагч Юсуке Минами /Япон/ хариу нэг гоолоор өрсөлдөгчийнхөө хаалгыг мялааснаар тоглолтын харьцааг 1:1 болгож тэнцүүлсэн. “Хоромхон” клубийн легионер хаалгач Авамодо Самсон Дада /Нигери/ улаан хуудсаар торгуулсны улмаас өмнөх тоглолтыг өнжиж энэ удаагийн тоглолтод оролцлоо.
ТОГЛОЛТ №11
“ЭРЧИМ” 2:0 “УЛААНБААТАРЫН МАЗААЛАЙНУУД”
ГООЛ: Т.Мөнхбаясах 43‘(1:0), Б.Анар 83‘ (2:0)
ШАР ХУУДАС: Х.Мөнхсайхан 90+2’
ЭРЧИМ: Б.Ариунболд (Г.Дэлгэрдалай 88’), Ц.Энхжаргал, Б.Анар, Журичич Николай /Серб/, Г.Төгөлдөр, Г.Батбилгүүн, Б.Даваажав, С.П.Зоран /Серб/, С.Гал-Эрдэнэ, О.Мөнхбаяр, Т.Мөнхбаясах
УЛААНБААТАРЫН МАЗААЛАЙНУУД: Макаров Декис /ОХУ/ (А.Нарандорж 85’), Х.Мөнхсайхан, Н.Батжаргал, Ц.Баянжаргал, Д.Батцэнгэл, Б.Номинбаяр, Б.Пүрэвхүү, Б.Бат-Эрдэнэ, О.Гиваабаасан, П.Гарьдмагнай (Х.Мөнхсайхан 48’), Э.Энхбадрал (М.Билгүүн 57’)
ШҮҮГЧ: Д.Түмэнбаяр (Талбайн шүүгч), Т.Галдансүх (Туслах шүүгч-1), О.Хишигтөмөр (Туслах шүүгч-2), Н.Оргилбаяр (4-р шүүгч)