Үндэсний "Нийслэл лиг-2014" тэмцээний нэгдүгээр тойргийн тоглолтууд үргэлжилж байна

2014 оны 7 сарын 01

МХБХ-ноос “Албан ёсны түнш” байгууллага “АПУ” ХК-тай хамтран зохион байгуулдаг 18 дахь удаагийн Үндэсний “Нийслэл лиг” тэмцээний 6 дахь өдрийн тоглолт  “FC Ulaanbaatar” – “Сэлэнгэпресс” клубүүдийн хооронд явагдлаа.  

ТОГЛОЛТ №9
“FC ULAANBAATAR” 0:4 “СЭЛЭНГЭПРЕСС”    
ГООЛ: Г.Төгсбаяр 36‘, Ц.Түмэнжаргал 59’, 90+5’, Э.Онон 90+2‘  
ШАР ХУУДАС: Ч.Тогтохбаяр 42’, Э.Онон 64’, О.Жавхлан 60’
FC ULAANBAATAR: А.Чинзориг, О.Баяржаргал, Б.Амарбаясгалан, Э.Эрдэнэболд О.Мөнхбат, О.Мөнх-Эрдэнэ, Б.Дашням, О.Дэлгэр, А.Барсболд, Номура Казумаса /Япон/, Танейчи Шинта /Япон/
СЭЛЭНГЭПРЭСС: Г.Төгсбаяр, Ц.Түмэнжаргал, Б.Мөнгөнтулга, Ч.Отгонбаяр, Ю.Сайнхүү, М.Алтанхүү, Б.Итгэл, О.Жавхлан (Б.Баяндэлгэр 84’), Ч.Чинбат (С.Энхболд 83’), Ч.Тогтохбаяр, Э.Онон
ШҮҮГЧ: Э.Ариунболд (Талбайн шүүгч), О.Хишигтөмөр (Туслах шүүгч-1), Р.Жаргалсайхан (Туслах шүүгч-2), Н.Оргилбаяр (4-р шүүгч) Үндэсний  “Нийслэл Лиг 2014” тэмцээний 1-р тойргийн тоглолтууд МХБХ-ны “Цэнгэлдэх хүрээлэн”-д 6 дахь өдрөө үргэлжилж байна. Нэгдүгээр тойргийн 9-дэх тоглолт “FC Ulaanbaatar” -  “Сэлэнгэпресс багуудын хооронд боллоо. Энэ өдрийн тоглолтын эхний үе маш ширүүн өрсөлдөөн өрнөсөн бөгөөд багууд хамгаалалтандаа түлхүү анхаарсан тоглолт болсон. Тоглотын 36 дахь минутад Сэлэнгэпресс багийн тоглогч Г.Төгсбаяр эхний гоолыг оруулснаар 1-р үе 0:1 харьцаагаар зочин багийн тэргүүллээр завсарлалаа. Харин 2 дахь гоолыг Ц.Түмэнжаргал 59 дэх минутад гоолдож тооны харьцааг 0:2 болгосон. Гэвч тоглолтын үндсэн цагт багууд дахиж гоол оруулаагүй бөгөөд улмаар нэмэлт цаг сунгаж тоглохоор боллоо. Нэмэлт цагт Сэлэнгэпресс багийн Э.Онон 90+2 дахь минутад 3 дахь гоолыг хийсэн бол , Ц.Түмэнжаргал тоглолтын шүгэл дуугарахтай зэрэгцэн 90+5 дахь минутад 4 дэх гоолоор өрсөлдөгчийнхөө хаалгыг мялааж өрсөлдөгчөө илт давуугаар буулган авлаа.  Ингээд Сэлэнгэпресс энэ тойргийн эхний ялалтаа авлаа.                          
                                                                 

                      МОНГОЛЫН ХӨЛБӨМБӨГИЙН ХОЛБОО

 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
5226
0 эможи
keyboard_arrow_up