Коста Рика түүхэн амжилт үзүүллээ
2014 оны 7 сарын 01
Коста-Рика-Грек 1:1
/торгуулийн цохилт 5:3/
Тоглолтын гоолууд
Коста-Рика-Брайан Руйз-1 /52 дахь минут/
Грек-Сократис Папастато- пулос-1 /90+1 дэх минут/
Өмнөд Америк тивд зохиогдсон тэмцээнд тус тивийн баг өндөр амжилт үзүүлдгийн жишгээр КостаРикагийн баг сайн тоглож түүхэндээ анх удаа шигшээ наймд шалгарлаа. Тэд тоглолтын эхнээс л сайн тоглож өөрсдөдөө олон боломж гаргаж байсан ч төгсгөлөө амжилттай болгож чадахгүй байлаа. Харин хоёрдугаар хагас эхлээд дөнгөж долоон минут өнгөрч байхад КостаРикагийн багийн ахлагч Брайан Руйз багийнхаа хаалга чиглэсэн анхны оновчтой цохилтыг гүйцэтгэн гоол оруулж, багтаа тэргүүлэл авчирсан. Үүний дараа эрч хүчтэй болж улам сэргэсэн костарикачууд дахин гоол оруулахаар довтолж байсан ч багийн ноён нуруу болсон хамгаалагч Оскар Дуартег алдаж арвуулаа үлдсэнээс хойш довтолгоондоо тийм ч сайн орж чадахгүй байв. Нөгөө талаас хүний илүү дээр нь бат цайз мэт хамгаалалтаараа алдартай Грекийн хамгаалалтыг нэвтэлж чадахгүй байв. Тиймээс тоглолтыг энэ чигээр нь дуусгахыг хүссэн ч Грекийн баг шүүгчийн мэдлийн нэмэлт цаг буюу 90+1 дэх минутад гоолдож, хожигдох аюулаас аврагдав. Үүний дараа багууд талдаа 15 минут, нийтдээ 30 минут тоглосон ч тусыг эс олон торгуулийн цохилтоор бүхнийг шийдэх болов. Ингээд пенальт цохиход костарикачууд бүх цохилтоо амжилттай болгож, Грекийн багийн Теофанис Гекас цохилтоо амжилтгүй болгосноор КостаРикагийн сүүлийн цохилтыг харахаар болов. Харин Коста Рикагийн хамгаалагч Майкл Умана цохилтоо алдалгүй цохиж юуны төлөө үхлийн хэсгээс нэгээр гарч ирснийхээ хэргийг гаргаж, Грекийг нутаг буцаав. КостаРика дэлхийн аваргын үхлийн хэсэг “D” хэсгээс Англи, Итали, Уругвайн хүчтэй багийг ээлж дараалан буулгасаар хэсгээ тэргүүлэн гарч ирсэн бол Грекийн баг сулхан хэсгээс хоёроор гарч ирсэн. Ямартай ч, хасагдах шатны эхний тоглолтоо ялалт байгуулсан Голланд, Коста Рикагийн баг долдугаар сарын 5ны 04:00 цагаас хоорондоо учраа таарч шигшээ дөрөвт хэн нь шалгарахаа үзнэ.
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
5224
0 эможи