Долдугаар сард барилдах бөхчүүдийн жагсаалт гарлаа

2014 оны 7 сарын 01

Мэргэжлийн сүмогийн долдугаар сарын бөхчүүдийн чансааны жагсаалт гарлаа.

Дээд зиндааны бөхчүүдийн магнайд Ёкозүна Хакүхо Д .Даваажаргал зүүн жигүүрийг тэргүүлэх бол баруун жигүүрийг Харүмафүжи Д.Бямбадорж ёкозүна манлайлж ард нь Какүрюү М.Ананд бичигдсэн байна.

Тэгвэл өнгөрсөн башёд 50 хувийн амжилтаа биелүүлж чадаагүй Котошогикү озеки кадобан болсон бол Аминишики, Аояама нар комүсиби цолтой барилдана.

Манай магэшира бөхчүүдийн хувьд Тамаваши зүүний дөрөв, Тэрүнофүжи зургаа, Кёкүтэнхо зүүний Г2-т, Кёкүшүхо барууны 12-т, Кагамио зүүний 14-т, Азүмарюү барууны 14-т, Токитенкү барууны 15-д, Араваши зүүний 17-д бичигдэв. Нагоя башёд Монголын 11 бүмоч барилдах юм.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
5213
0 эможи
keyboard_arrow_up