Өнөөдөр Сумогийн 68 дахь их аварга Д.Дагвадоржийн төрсөн өдөр
Өнөөдөр Сумогийн 68 дахь их аварга Д.Дагваддоржийн 37 насны төрсөн өдөр юм байна.
Асашорюү Акинори (朝青龍 明徳, あさしょうりゅう あきのり, 1980 оны 9 сарын 27 - ) нь Монгол улсын Улаанбаатар хотод төрсөн сүмо бөх юм. Долгорсүрэнгийн Дагвадорж сүмогийн 68 дахь, ёкозүна болсон анхны Монгол хүн бөгөөд тэрхүү цолоо 2003 оны 1 сард авчээ. Асашорюү нь сүмогийн түүхэн дэхь хамгийн амжилттай ёкозүна нарын нэг бөгөөд нийт 25 удаа макүүчид түрүүлсэн байна. 2005 онд нэг жилийн бүх башод (хонбашо) түрүүлсэн анхны сүмоч болсон.
2004 оноос 2007 он хүртэл Асашорюү нь сүмогийн цорын ганц ёкозүна байсан бөгөөд тэрхүү цолын бөхөд тавигдах шаардлагыг хангадаггүй хэмээн мэдээллийн хэрэгсэл, Японы сүмо бөхийн холбоогоор олон удаа шүүмжлэгдсэн бөгөөд 2010 оны 1-р сарын тэмцээний үеэр орой нэг хүнд гар хүрсэн гэж хэвлэлээр шуугисан явдал эцэстээ түүнийг зодог тайлахад хүргэсэн. Түүний зодог тайлах ёслол 2010 оны 10 сарын 3-нд болжээ.
Монгол улсын гавъяат тамирчин, хөдөлмөрийн баатар цолтой.