Суарезийн тоглох эрхийг дөрвөн сараар хаслаа

2014 оны 6 сарын 27

Уругвайн довтлогч Луис Саурезыг Италийн хамгаалагч Жиоржио Чиеллинийг хазсаны төлөө бүх төрлийн хөлбөмбөгийн арга хэмжээнд дөрвөн сар оролцуулахгүй байх шийдвэр гаргажээ. Мөн Ливерпүүл клубын тоглогч 27 настай түүнийг 2014 оны дэлхийн аваргын тэмцээнээс хасаж, олон улсын чанартай есөн тэмцээнд оролцохыг нь хоригложээ. Өөрөөр хэлбэл тэр Премьер лигийн эхний есөн тэмцээнд оролцож чадахгүй болж байна. Уругвайн хөлбөмбөгийн холбооны ерөнхийлөгч Вилмар Валдез “Энэ бол хатуу шийтгэл” гэж ярьжээ. Түүнчлэн Суарез 100 мянган швейцарь франк буюу 111 мянган ам.долларын торгууль төлж, аль ч цэнгэлдэхийн ногоон талбайн шугам давах эрхгүй болжээ. Гэхдээ Суарезийн хувьд FIFA-гийн шийдвэрийг давж заалдах эрхтэй, дээр нь шийтгэл үйлчлэх дөрвөн сарын хугацаанд багаа солих, солилцоо наймаанд оролцох эрх нь нээлттэй хэвээр үлдэж байгаа юм.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
5043
0 эможи
keyboard_arrow_up