Үндэсний "Нийслэл лиг-2014" тэмцээний нэгдүгээр тойргийн тоглолтууд эхэллээ

2014 оны 6 сарын 26

МХБХ-ноос “Албан ёсны түнш” байгууллага“ АПУ” ХК-тай хамтран зохион байгуулдаг Үндэсний “Нийслэл лиг” тэмцээн 6 дугаар сарын 25-ны өдөр эхэллээ. Үндэсний “Нийслэл Лиг-2014” тэмцээн 8 дугаар сарыг дуустал 2 тойрог явагдаж, хагас шигшээ, шигшээ тоглолтууд явагдаж өндөрлөх бөгөөд эхний тойргийн тоглолтууд 6-р сарын 25-наас 7-р сарын 8-ны өдрүүдэд явагдана. Энэ жилийн Үндэсний Лигт Эрчим, Хангарьд, Хоромхон, Улаанбаатар Их Сургууль, FC Ulaanbaatar, Сэлэнгэпресс, Мазаалай багууд оролцож байна.
    1996 оноос хойш зохион байгуулсан Монголын хөлбөмбөгийн Үндэсний Лигийн аварга шалгаруулах тэмцээн 18 дахь удаагаа ийнхүү МХБХ-ны Цэнгэлдэх хүрээлэнд гараагаа эхэлж байна.
Тэмцээний эхний өдөр 2 тоглолт явагдсан ба эхний тоглолт Үндэсний Лигийн 9 удаагийн аварга “Эрчим”, Үндэсний Лигийн 1 удаагийн аварга “FC Ulaanbaatar” клубүүдийн хооронд явагдсан.  
ТОГЛОЛТ №1
“FC ULAANBAATAR” 1:3 “ЭРЧИМ”    
ГООЛ: О.Баяржаргал 61‘ (1:0), М.Төгөлдөр 67’ (1:1), Э.Чинбаатар  80‘ (1:2), З.Баттулга 87‘ (1:3)
Шар хуудас: М.С.Милан 64’, С.Гал-Эрдэнэ 68’
FC ULAANBAATAR: А.Чинзориг, Б.Амартүвшин (Э.Мөнх-Эрдэнэ 85’), О.Баяржаргал, Б.Амарбаясгалан  (Б.Баярбат 76’),  А.Бодьрагчаа (О.Мөнхбат 40’), Э.Эрдэнэболд, Б.Дашням, О.Дэлгэр, А.Барсболд, Номура Казумаса /Япон/, Танейчи Шинта /Япон/
ЭРЧИМ: Б.Ариунболд, Г.Билгүүн, Ц.Энхжаргал, Журичич Николай /Серб/, М.Төгөлдөр, С.П.Зоран /Серб/, З.Баттулга (Г.Батбилгүүн 91’), С.Гал-Эрдэнэ, Д.Энхтөр (Э.Чинбаатар 67’), М.С.Милан (О.Мөнхбаяр 87’), Г.Төгөлдөр


“FC Ulaanbaatar” – “Эрчим” багуудын хооронд эн тэнцүүхэн, ширүүн өрсөлдөөн өрнөж, тоглолтын эхний хагас дуусахад, багууд гоол хийж чадалгүй 0:0 харьцаатай хайнцлаа. Тоглолтын 2-р хагаст эхний гоолыг                      “FC Ulaanbaatar” багийн хагас хамгаалагч О.Баяржаргал 61 дэх минутад оруулсан нь тэдний багийн цорын ганц гоол байлаа. Харин 67 дахь минутад “Эрчим” багийн тоглогч М.Төгөлдөр хариу гоолыг өрсөлдөгчийнхөө хаалганд оруулснаар тооны харьцааг тэнцүүлсэн бол 80, 87 дахь минутад Э.Чинбаатар, З.Баттулга нар тус тус гоолдож, “Эрчим”-ийнхэн эхний ялалтаа байгуулж, анхны 3 оноогоо итгэл төгс авлаа.

ТОГЛОЛТ №2
“УЛААНБААТАРЫН МАЗААЛАЙНУУД”  1:4  “ХАНГАРЬД”
ГООЛ: О.Эрдэнэбилэг 16‘ (1:0), О.Мижиддорж 45’ (2:0), З.Энхсүлд 60‘ (3:0), Б.Бат-Эрдэнэ 65‘ (3:1), Ц.Мөнх-Эрдэнэ 81’ (4:1)
 Шар хуудас: Ц.Ундрах 79’, Ц.Баянжаргал 81’
УЛААНБААТАРЫН МАЗААЛАЙНУУД: Х.Мөнхсайхан, Н.Батжаргал, Ц.Баянжаргал, Б.Билгүүн (А.Лхагвасүрэн 58’), Д.Батцэнгэл, Б.Пүрэвхүү, Б.Бат-Эрдэнэ, Б.Номинбаяр (Д.Чинбат 79’), О.Гиваабаасан, П.Гарьдмагнай, А.Нарандорж (Макаров Декис /ОХУ/45’)
ХАНГАРЬД: С.Баярзаяа (Т.Энх-Эрдэнэ 79’),  Д.Энхтөр,  Б.Сэр-Од (А.Сайханчулуун 63’), Ц.Ундрах,  Ц.Мөнх-Эрдэнэ, Л.Батсүх, О.Мижиддорж, О.Эрдэнэбилэг, А.Эрдэнэбаяр (Б.Амгалан /Колумб/ 76’), Руан Фелипе/Бразили/,З.Энхсүлд


“Улаанбаатарын Мазаалайнууд” багийн хувьд Үндэсний Лигийг 2 жил завсарласны дараа эргэн ирж байгаагаараа онцлог байсан. Тоглолтын эхнээс “Хангарьд” багийнхан тоглолтын санаачилгыг авч, давамгай эхэлсэн тоглолт боллоо. Эхний гоолыг зочин багийн О.Эрдэнэбилэг 16 дахь минутад хийсэн бол 1-р хагас дуусахын өмнөхөн 45 дахь минутад мөн л зочин багаас О.Мижиддорж 2 дахь гоолыг оруулсан юм. Тоглолтын 60 дахь минутад З.Энхсүлд өрсөлдөгчийнхөө хаалганд дахин нэг гоол хийсэн ба үүнээс 5 минутын дараа “Мазаалайнууд”-ын довтлогч Б.Бат-Эрдэнэ хариу гоол хийж, тооны харьцааг 1:3 болголоо. Тоглолтын 81 дэх минутад “Хангарьд”-ын Ц.Мөнх-Эрдэнэ гоолдож, “Хангарьд”-ынхан анхны ялалтаа авлаа.

 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
5002
0 эможи
keyboard_arrow_up