3:2 харьцаатайгаар Аргентинчууд ялалт байгуулснаар хэсгээ тэргүүлж эхэллээ
Хөлбөмбөгийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээний F хэсгийн сүүлийн тоглолтууд өнгөрсөн шөнө болж, Аргентин болон Нигерийн багууд хасагдах шатанд өрсөлдөх эрхээ авлаа.
Хэсгийн шатны сүүлчийн тоглолтод таарч тоглосон Аргентин болон Нигерийн шигшээ багийн тоглолт 3:2 харьцаатай аргентинчуудын ялалтаар өндөрлөсөн ч хоёул хасагдах шатанд өрсөлдөх эрхээ авсан юм.
Эхнээсээ ширүүн уур амьсгал дор өрнөсөн тус тоглолтын эцсийн цэгийг тавьж, булангийн цохилтоос Аргентин хожлын гоолоо оруулсан. Хэсгийн шатны сүүлийн тоглолтын үр дүнгээс үл хамаарч хэсгээсээ гарах болзлоо бараг хангачихсан байсан тэдний хувьд Маркос Рохо 50 дахь минутад тоглолтын тав дахь, багийнхаа гурав дахь гоолыг оруулсан юм. Гоолын бороо асгарсан тус тоглолт өрсөлдөгч багууд хоёул тоглолтын эхний таван минутад гоолдсон гэсэн үзүүлэлтээр дэлхийн аваргын түүхэнд анхных болж буй ажээ.
Ийнхүү Аргентиний шигшээ хэсгийн шатны гурван тоглолтдоо бүгдэд нь хожил байгуулснаар нийт 9 оноотой хэсгээ тэргүүлсэн бол Нигерийн шигшээ 4 оноотой удаалав.
Нигер одоо шөвгийн 16-гийн шатанд Францын багтай тоглох бол Аргентин болон Швейцарийн шигшээ хоорондоо тоглох юм.