Бразиль 2014: Аль баг түрүүлэх вэ?
Хөлбөмбөг судлаач Марк Лауренсон 2014 оны дэлхийн аваргын тэмцээн бүрийг анхааралтай ажиглаж байна. Дэлхийн аварга болох магадлалтай багуудад тооцогдож байсан Испани, Англичууд хасагдсан. Тэгэхээр шөвгийн 16-д аль багууд үлдэх вэ? Ингээд түүний дэвшүүлсэн таамаглалыг хүргэе.
А хэсгээс
Бразиль, Хорват
B хэсгээс
Австрали, Нидерланд
C хэсгээс
Зааны ясан эрэг, Колумб
D хэсгээс
Уругвай, Коста Рика
E хэсгээс
Франц, Швейцарь
F хэсгээс
Иран, Аргентин
G хэсгээс
Америк, Герман
H хэсгээс
Бельги, Орос
Энэ жилийн дэлхийн аваргад Аргентин, Нидерланд, Бразилийн багууд гайхалтай тоглолтыг үзүүлж чадаагүй. Дэлхийн хамгийн шилдэг шүүгчдийн нэг, зохион байгуулах хорооны гишүүн Пьерлуижи Коллина Бразилийг энэ жил түрүүлэхгүй гэж бодож буйгаа ярьсан байна. Бразилийн од Неймар Барса клубад лидер болж чадаагүй, Леонил Мессигийн ард бичигддэг учир үндэсний шигшээ багт лидер болохгүй гэж тэр үзжээ. Мөн Бразильд Фред, Жо нараас өөр сайн довтлогч, лидерүүд байхгүй тул түрүүлэхгүй гэж хэлсэн байна.
Харин шилдэг Робин Ван Перси гэдэг шилдэг довтлогчтой Нидерландын баг нилээд чамгүй өрсөлдөнө гэв. Дэлхийн аваргад гурван удаа түрүүлж, хамгийн олон удаа удаалсан Германы шигшээ баг чанга байгааг Коллина онцолсон байна. Энэ багаас дэлхийн аваргад 15 удаа гоол оруулж, домогт Роналдотой энэ зэрэгцсэн Мирослав Клозе хэмээх супер од байгаа ч довтолгоо нь сайн биш гэнэ. Тэгэхээр дэлхийн шилдгүүд хангалттай сайн биш байгаа тул энэ жилийн цомыг хэний ч таамаглаагүй баг авах магадлал өндөр байна.
Уругвайн хаалгач Фернандо Муслера багаа дэлхийн аварга болно гэдэгт итгэлтэй байгаа гэлээ. Тэгэхээр баг бүр өөрсдийгөө ялна гэдэг итгэлтэй. Дэлхийн аварга болох магадлалтай багуудын өөр нэгэн танилцуулгыг хүргэе.
1. Бразиль-55 хувь
2. Аргентин -17 хувь
3. Герман-7,6 хувь
4. Нидерланд-5,9 хувь
5. Чили-3,7 хувь