Суарес хоёр жил талбайд гарахгүй болж магадгүй

2014 оны 6 сарын 25

Итали-Уругвайн тоглолтын үеэр довтлогч Луис Суаресыг хамгаалагч Жоржио Кьеллинигийн мөрнөөс хазсан хэргийг ФИФА-гийн зүгээс шалгаж эхэлжээ. Тус тоглолтын ерөнхий шүүгч мексик гаралтай Марко Родригес энэхүү зөрчлийг олж хараагүй байна.

“Бид тухайн тоглолтын төлөөлөгчийн албан ёсны тайланг хүлээж байна. Дараа нь шаардлагатай баримт сэлтийг цуглуулж энэхүү үйлдлийг сайтар судлах болно” гэж ФИФА-гийн төлөөлөгч онцлон тэмдэглэжээ.

ФИФА-гийн сахилгын журамд зааснаар, дээрх асуудал тогтоогдвол, тухайн тамирчныг 24 тоглолт юм уу, хоёр жил хөлбөмбөг тоглох эрхээ хасуулахаар тусгажээ.

 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
4948
0 эможи
keyboard_arrow_up