АНУ Португал 2:2-ийн харьцаатай тэнцлээ
2014 оны 6 сарын 23
2014 оны дэлхийн аварга шалгаруулах тэмцээний G хэсэгт өрсөлдөж буй АНУ , Португал шигшээ багийнхан 2:2-ийн харьцаатай тэнцлээ. Тоглолтыг португалчууд тун сайн эхлүүлж, тав дахь минутад Луиш Нани гоол оруулсан. Тоглолтын эхэнд гоол алдсан АНУ-ын шигшээ тоглолтын санаачлагыг гартаа авч тоглосон. Гэсэн ч эхний хагаст гоол оруулж чадсангүй. Ийнхүү “Европийн Бразилчууд” гэгддэг Португал эцсийн мөчид АНУ-тай тэнцэж, ДАШТ-ий хэсгийн шатанд тэнцлээ. Дараагийн тойрогт АНУ Германтай, Португал Ганатай тоглоно.
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
4808
0 эможи