“Боргио Цом 2014” тэмцээний хагас шигшээ тоглолт явагдлаа

2014 оны 6 сарын 23

МХБХ-ноос зохион байгуулдаг дээд зэрэглэлийн тэмцээнүүдийн нэг “Боргио Цом  2014” тэмцээний хагас шигшээ тоглолт өчигдөр болж өндөрлөлөө. Тоглолт  “Эрчим” – “Континенталь” , “Хангарьд” – “Буянт-Ухаа” багуудын хооронд явагдлаа. Өнөөдөр буюу 6-р сарын 23-ны 14:00 цагт МХБХ-ны "Цэнгэлдэх хүрээлэн"-д финалын тоглолтууд явагдана.
“Континенталь” 1:3 “Эрчим”
Тоглолтын 32’ 39’ 66 дахь минутуудад “Эрчим” багийн тамирчин Г.Батбилгүүн,  С.П.Зоран, Э.Чинбаатар нар гоол хийсэн бол “Континенталь” багийн цорын ганц гоолыг 69 дэх минутад Д. Эрдэнэ-Очир орууллаа.
“Хангарьд”  2:1 “Буянт-Ухаа”
Спортын мастер С.Пүрэвсүх, С.Эрдэнэбат, Э.Шинэбаяр, Б.Буман-Учрал, Ц. Энхтөр, С.Гэрэлт-Од, Г.Даваа-Очир, Д.Баярзориг, Г.Мөнгөнхуяг, П.Жаргалсайхан, С.Мөнхгал, Б.Бямбарагчаа нараар багаа бүрдүүлсэн “Буянт-Ухаа” баг, Орхон аймгийн Хангарьд багуудын хооронд ширүүхэн өрсөлдөөн өрнөлөө. Тоглолтын 28 дахь минутад “Хангарьд” багийн тоглогч 17 дугаартай С.Ганхуяг эхний гоолыг оруулсан. Харин тоглолтын 2-р хагасын 74 дэхь минутад “Буянт-Ухаа” багийн тамирчин 12 дугаартай  Д.Баярзориг хариу гоол хийж тоглолт 1:1 харьцаатайгаар үргэлжилсэн. Гэвч тоглолтын цаг дуусахаас 7 минутын өмнө буюу 83 дахь минутад “Хангарьд”-ын тоглогч 9 дугаартай О.Мижиддорж өрсөлдөгчийнхөө хаалганд гоол оруулж тоглолтын харьцааг 2:1 болголоо.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
4796
0 эможи
keyboard_arrow_up