О.Гүндэгмаа зургаадугаар байранд шалгарчээ

2014 оны 6 сарын 20

Словени улсын Марибор хотод буудлагын Дэлхийн цомын тэмцээн энэ сарын 16-20-ны өдрүүдэд болсон. Тэгвэл уг тэмцээнд манай улсаас МУГТ О.Гүндэгмаа, ОУХМ Э.Даваахүү нар оролцсон юм. Гавьяат тамирчин О.Гүндэгмаа 25 метрийн спорт гар бууны дасгалд мөнгөн медаль хүртсэн билээ. Харин эмэгтэйчүүдийн 10 метрийн хийн гар бууны төрөлд  зургадугаар байрт шалгарсан бол эрэгтэйчүүдийн 10 метрийн хийн гар бууны төрөлд өрсөлдсөн  ОУХМ Э.Даваахүү 578 оноо авч, 85 мэргэн буучаас 15 дугаарт шалгарсан байна.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
4713
0 эможи
keyboard_arrow_up