Япон, Грек 0:0-ийн харьцаатайгаар гоолгүй тэнцлээ

2014 оны 6 сарын 20

ДАШТ-ий С хэсэгт өрсөлдөж буй Япон, Грекийн шигшээ багуудын тоглолт 0:0-ийн харьцаатайгаар гоолгүй тэнцлээ. Хоёр баг нэг, нэг оноотойгоор С хэсгийн сүүлийн байранд бичигдлээ. Хоёр багийн тоглолтын 38 дахь минутад Грекийн шигшээ багийн хагас Констатинос Кацуранос хоёр дахь шар хуудасны алдаа гаргаснаар талбайг чөлөөлснөөс өөр сонин гойд зүйл болсонгүй. Хүний илүүтэй болсон Япончууд хоёрдугаар хагаст бөмбөгийг илүүтэй эзэмшиж, гоол оруулахыг хичээсэн боловч Грекийн хүчирхэг хамгаалалтыг давсангүй. Энэ тоглолтод Япон 24 удаа Грекийн хаалга руу цохисон ч гоол оруулж чадсангүй.

Одоогийн байдлаар ДАШТ-ий хамгийн сул хэсэг болох С хэсгийг зургаан оноотой Колумбын шигшээ тэргүүлж, гурван онооны Кот Д’Ивори хоёрдугаар байрт бичигдэж байна. Харин Япон, Грек нэг оноотойгоор сүүлийн байранд бичигдэж байна. Хэсгийн сүүлийн тоглолтод Японы шигшээ Колумбтай,  Грекийн шигшээ Кот д’Иворитой тоглох хуваарьтай.

 

 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
4706
0 эможи
keyboard_arrow_up