“Бразил-2014” үеэр бидний харахгүй 11 од

2014 оны 6 сарын 18

Зүүн жигүүрийн хамгаалагч: Давид Алаба

Шигшээ баг: Австри

Байэрн Мюнхэн багийн зүүн жигүүрийг хариуцдаг Алабаг мэргэжилтнүүд өнөө цаг үед энэ байрлалаа дэлхийн шилдгүүдийн нэг хэмээн дуу нэгтэйгээр хэлж байгаа. Харамсалтай нь шигшээ багийн түвшинд түүнд олигтой тус нэмэр болох тамирчин одоохондоо байхгүйгээс ДАШТ-ийг өнжиж байна.

 

Төвийн хамгаалагч:  Мартин Шкртэл

Шигшээ баг: Словак

Халзан толгойноосоо болж “Нацист” хоч авсан тэрбээр шигшээ багийнхаа өөр нэгэн од Марек Хамшикийн хамтаар ДАШТ-ийг өнжинө.

 

 

Хаалгач: Петр Чех

Шигшээ баг: Чех

Челси багийн хаалгач маань  энэ удаагийн ДАШТ-ийг өнжиж буй хамгийн алдартай хаалгачаар тодроод байна. Шигшээ багийнхаа олон жилийн лидер тэрбээр энэ ДАШТ-нд оролцсон бол олон довтлогчдыг самгардуулах байсан нь лавтай.

 

 

 

 

Төвийн хамгаалагч: Невен Суботич

Шигшээ баг: Серб

Боруссияа Дортмундын төвийн хамгаалагч залуу энэ жил барцад ихтэй байна. Шигшээ баг нь ДАШТ-д оролцож чадаагүйгээс гадна түүнийг бэртэл гэмтэл тойролгүй удаан хугацаанд зовоосон.

 

 

Баруун жигүүрийн хамгаалагч: Бранислав Иванович

Шигшээ баг: Серб

Мөн л английн Челси багийн төлөөлөл. Сербийн шигшээ баг хэдий хүчирхэг бүрэлдэхүүнтэй ч гэлээ энэ удаагийн ДАШТ-ий сонгон шалгаруулах тэмцээнд анхнаасаа сулбагар тоглолт үзүүлснээсээ болж Бразилийг зорих эрх авч чадаагүй нь Ивановичийн хувьд хүнд цохилт болсон.

 

 

Зүүн жигүүрийн хагас хамгаалагч: Гарэт Бэйл

Шигшээ баг: Уэльс

“Цахилгаан” хочит Бэйл мөн л Аарон Рамсигийн хамтаар шигшээ багаа ДАШТ-д оруулж чадаагүй. Хэрвээ Бэйл ДАШТ-д зодоглосон бол түүний гайхалтай хурд үзэгчдийг уйдаахгүй байсан нь лавтай.

 

 

 

Төвийн хагас хамгаалагч: Аарон Рэмси

Шигшээ баг: Вэилс

Энэ жил хөлбөмбөг сонирхогчид өөрийгөө ямар тоглогч болохоо бүрэн утгаар нь харуулж, Арсеналын  лидерүүдийн нэг болсон Рэмси өөрийн анд Бэйлийн хамтаар ДАШТ-ийг зурагтаар үзнэ.

 

Төвийн тоглогч: Златан Ибрахимович

Шигшээ баг: Швед

ДАШТ-д оролцох эрхийн төлөө Шведийн шигшээ баг нь Португалтай ширүүн тэмцэлдсэн ч эцсийн эцэст Португалчууд Бразил зорих эрх авсан юм. Хэрвээ Швед ДАШТ-д орох эрх авч чадсан бол Ибра-Кадабрагийн каратэ стилийн ямар гайхмаар гоолууд өрсөлдөгчдийнх нь хаалгыг мялаах байсныг таашгүй.

Төвийн довтлогч: Робэрт Лэвандовски

Шигшээ баг: Поьш

Дэлхийн топ төвийн довтлогчдын нэгээр нэрлэгдээд буй Байэрн Мюнхэны шинэ цэрэг Лавэндовски энэ жил гайхалтай сайн Формтой байгаа ч шигшээ багтайгаа дараагийн ДАШТ-ний сонгон шалгаруулалтыг хүлээхээс өөр аргагүй болсон.

 

Баруун жигүүрийн хагас хамгаалагч: Арда Туран

Шигшээ баг: Турк

Атлетико Мадрид багийн түлхүүр тоглогчдын нэг, шигшээ багийнхаа ч гол тоглогчийн нэг мөн. Харин европын аварга болон ДАШТ-д оролцох эрхээ төвөггүй авчихдаг Туркийн шигшээ баг энэ удаад ДАШТ-ний сонгон шалгаруулалтад бүдэрсэн.

 

 

Төвийн хагас хамгаалагч: Хэнрик Мхитарян

Шигшээ баг: Армян

Марио Гөтцэг орлохоор Дортмундад ирсэн Мхитарян Шахтерт үзүүлж байснаасаа илүү тоглож байгаа хэдий ч цөөн сайн тамирчинтай Аимяны шигшээ багийг яаж ч чирээд ДАШТ-д оруулж чадсангүй.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
4616
0 эможи
keyboard_arrow_up