АНУ, Гана улсын шигшээ багийн тоглолт болохын өмнө Натал хотод онц байдал зарлалаа

2014 оны 6 сарын 17

ДАШТ-ийн зарим тоглолтууд болох Натал хотод АНУ, Гана улсын шигшээ багийн тоглолт болохын өмнө үер буусны улмаас онц байдал зарлажээ.

Индепендент агентлагийн мэдээлснээр жилд дунджаар 300 хоног нартай байдгаараа “Нарлаг хот” нэр авсан Натал хотод 36 цагийн турш тасралтгүй орсон борооны улмаас хот тэр чигтээ усанд автсан байна.

Гудамж, байшин усанд автаж, нуранга үүсэх аюултай нөхцөл байдал бүрэлдсэн тул тус хотод онц байдал зарлажээ.

Одоо Натал хотын 50 байрны оршин суугчдыг нүүлгэн шилжүүлээд байгаа бол хотын зарим дүүргүүдэд цахилгаан эрчим хүч тасарсны дээр усан хангамж доголдсон байна.

 

 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
4574
0 эможи
keyboard_arrow_up