Модон бөмбөгийн 2014 оны УАШТ амжилттай болж өндөрлөлөө

2014 оны 6 сарын 17

Монгол улсын аварга шалгаруулах модон бөмбөгийн 2014 оны тэмцээн зургадугаар сарын 13-15-ны өдрүүдэд Гачуурт тосгоны “Монгол шилтгээн” жуулчны баазын модон бөмбөгийн талбайд болж өнгөрлөө.  Тэмцээний мөнгөн шагналын сан нь 1 сая 900 мянган төгрөг байсан юм. Цохилтын эрэгтэй ганцаарчилсан төрөлд 11 байгууллагын 47 тамирчид орж арга техникээ сорин өрсөлдөж  Дарханы Дулааны Цахилгаан станцын (ДЦС)-ын тамирчин Д. Отгонпурэв түрүүлж УАШТ-нээс анхны удаагаа алтан медаль хүртсэн бол энэ багийн тамирчин Д. Мөнх-Оргил мөнгөн медаль зүүж, Багануур ХК-ны тамирчин, спортын мастер Б. Мөнхбат 3 дугаар байрт орж хүрэл медалийн эзэн боллоо.Тэмцээнийг Модон бөмбөгийн холбооны хүндэт Ерөнхийлөгч, УИХ-ын гишүүн, Эрчим хүчний сайд М.Сономпил дэмжин, зохион байгууллаа.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
4562
0 эможи
keyboard_arrow_up