БАЯРТ МЭДЭЭ: Монголчууд олс таталтын тэмцээнээс хос мөнгөн медаль авлаа
Өнөөдөр 15 цагт "Азийн аварга шалгаруулах 10 дахь удаагийн олс таталтын тэмцээн" Монголд анх удаа "Буянт-Ухаа" спорт цогцолборт амжилттай зохион байгуулагдлаа. Тус тэмцээнд 5 орны нийт 16 баг оролцож хурд хүчээ сорьсноос эрэгтэй багийн алтан медалыг Тайландын баг тамирчид авсан бол Мөнгөн медалийг Монголыг баг, хүрэл медалийг Малайзын баг тамирчид хүртлээ. Харин эмэгтэй багийн алтан медалийг Дэлхийн олс таталтын аварга баг болох Хятадын Тайпай, мөнгөн медалийг Монголын баг хүртсэн бол хүрэл медалийг Хятадын баг тамирчид хүртлээ. Монголын эрэгтэй баг өмнө нь Азийн аварга шалгаруулах тэмцээнээс хошой хүрэл медаль авч байсан бөгөөд энэ жил ийнхүү медалийнхаа өнгийг хувиргаж чадлаа. Харин эмэгтэй багийн хувьд энэ жил авсан медаль нь тэдний хувьд азийн аваргаас авч байгаа гурав дахь Мөнгөн медаль нь юм байна. Өнөөдөр ийнхүү заалны тэмцээн дууссан бөгөөд маргааш "Монгол шилтгээн"-д гаднах талбайн олс таталтын тэмцээн болох юм байна. Тэмцээний нээлтийг Азийн олс таталтын ерөнхийлөгч Ramipas Klamthawee болон Монголын олс таталтын холбооны ерөнхийлөгч, Азийн олс таталтын холбооны дэд ерөнхийлөгч Б.Баттулга нар нээж үг хэлсэн бөгөөд Азийн олс таталтын ерөнхийлөгч Ramipas Klamthawee хэлсэн үгэндээ Бидний 21 гишүүд бүгд нэг гэр бүл. Тийм учраас эв эеийг эрхэмлэх хэрэгтэй хэмээгээд нийт тамирчиддаа амжилт хүслээ.