Заавал үзэх таван тоглолт

2014 оны 6 сарын 13

Энэ сарын 14-нд Испани-Нидерландын  “B” хэсгийн тоглолт. 2010 оны дэлхийн аварга шалгаруулах тэмцээний цомын төлөө өрсөлдөж байсан дэлхийн шилдэг хоёр баг энэ удаад нэг хэсэгт,  бүр эхний тоглолтод учраа таарч байна. Өмнөх дэлхийн аваргад хоёр багийнхан тоглолтын үеэр 13 шар, нэг улаан хуудас авч төгсгөлд нь Иньеста нэмэлт цагт гоол оруулж Испани аварга болсон.

энэ сарын 15-нд Англи-Италийн “D” хэсгийн тоглолт. Энэ хоёр багийн өрсөлдөөн 1933 оны дэлхийн аваргаас үүсэлтэй. Хамгий сүүлд “Евро-2012”-ын шөвөгт 0:0-ээр тэнцээд торгуулийн цохилтоор шовх үзэхэд гурван арслангуудын Янг, Коул нар пенальти алдаж, багаа хөөдөж байв. Харин өнгөрсөн жил Швейцарьт нөхөрсөг тоглолтоор тулах үед гурван арслан хариугаа 2:1 харьцаатай авч байсан билээ.
 

Энэ сарын 17-нд Герман-Португали “G” хэсэгт таарсан. Португальчууд хамгийн халгаатай багтай нэг хэсэгт таарсан.  Тэд 2006 оны дэлхийн аварга шалгаруулах тэмцээний хүрэл медалийн төлөөх тоглолт, “Евро-2008” шөвгийн дөрвийн тулаан болоод Евро-2012 оны хэсгийн тоглолтод ялагдаж байсан Германтай тоглоно. Португаличууд “Евро-2000”-ийн хэсгийн түүхэндээ анх удаа немцүүдийг ялсан гэдэг. Олон хүн Германчуудыг тэргүүлнэ гэж бодож байгаа ч Роналдугийн од гийвэл ямар ч багийг төвөггүй буулгаж авч чадна. Үүнийгээ ч Шведтэй хийсэн тоглолтоор харуулсан.

Энэ сарын 25-нд Итали-Уругвай “D” хэсэгт. Хоёр багийн шигшээ хоорондоо арван удаа таарч тоглосон бөгөөд “Уругвай” амжилтаар илүүрхэнэ. Гэхдээ Итали өнгөрсөн зун Бразильд болсон тив хоорондын тэмцээний хүрэл медалийн төлөө тоглоход 2:2-оор тэнцэж, торгуулийн цохилтоор ялж байсан.

 

Энэ сарын 26-нд Нигер-Аргентин “F” хэсэгт . Хар тивийн өнгөрсөн жилийн аваргаар тодорсон Нигерийн хамгийн хүчтэй зэвсэг довтолгоо. Эменике, Мозес, Идейде нарын мэргэн буудагч ямар ч хамгаалалтыг сэтлэх чадалтай. Тэгвэл Месси тэргүүтэй Аргентин ДАШТ-д тэргүүлэх эгнээнд бичигдэж байна. Хоёр баг “АНУ-1994”, Япон, Солонгос-2002, “Өмнөд-Африк-2010” дэлхийн аварга шалгаруулах  тэмцээнд нэг хэсэгт орж, Аргентин тухай бүрт хожиж байсан.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
4412
0 эможи
keyboard_arrow_up