Нээлтийн тоглолтдоо Бразилийн шигшээ баг хожлоо

2014 оны 6 сарын 13

Хүн төрөлхтөний их баяр хөлбөмбөгийн 20 дахь удаагийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээн Бразил улсад эхэллээ.  2014 оны ДАШТ-ий нээлтийн ёслол Бразилийн Сан Паулу хотын “Сан Паулу” цэнгэлдэх хүрээлэнд самба бүжгийн хэмнэл дор амжилттай боллоо.

Нээлтийн ёслолын дараа тэмцээний хуваарийн дагуу Бразил болон Хорватын шигшээ багийн тоглолт эхэлсэн бөгөөд энэ тоглолтод дэлхийн таван удаагийн аварга Бразил өрсөлдөгч 1998 оны ДАШТ-ий хүрэл медальт Хорватыг 3:1-ийн харьцаатай хожлоо.

Хөлбөмбөгийн хөгжөөн дэмжигчид 2014 оны ДАШТ-ий анхны гоолын эзнийг удаан хүлээсэнгүй. Тоглолтын 11 дэх минутад Хорватын довтлогч Ивица Оличийн зүүн жигүүрээс өгсөн дамжуулалтыг Бразилийн хамгаалагч Марсело өөрийн хаалгандаа оруулснаар 2014 оны ДАШТ-ий анхны гоолыг хийлээ. Марсело Бразилийн шигшээ багийн бүрэлдэхүүнд 2008 оноос хойш тоглохдоо анхны автогоол оруулж байгаа юм. Ийнхүү Хорватчууд Марселогийн автогоолын ачаар тоглолтыг 1:0-ийн харьцаатай тэргүүлж эхэлсэн.

Нээлтийн тоглолтдоо Бразилийн шигшээ хожиж, ард түмэн нь бага зэрэг тайвширсан байж болох ч Бразил улс дахь эдийн засгийн хямралаар шалтаглан тэмцээнийг эсэргүүцэгчид мөргөлдөөн гаргахад тун ойрхон байгаа ажээ.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
4384
0 эможи
keyboard_arrow_up