Өнөөдөр шөнө хөлбөмбөгийн Дэлхийн аварга эхэлнэ

2014 оны 6 сарын 12

Энэ мөчийг хөлбөмбөг сонирхогчид, хөлбөмбөгийн хорхойтнууд, фанатууд бүтэн 4 жилийн турш хүлээсэн билээ. Дэлхийн өнцөг булан бүрээс шалгаран гарч ирсэн ширэн бөмбөгийн мастерууд бүтэн нэг сарын турш биднийг уран гоёмсог тоглолт, сонирхолтой үзүүштэй өрсөлдөөнүүдээрээ баясгах болно. Энэ бол бидний хүсэн хүлээсэн мөч, санан дурсах дурсамж.

Ялагч нь эцсийн мөчид тодорч, үр дүн нь сүүлчийн хоромд ч өөрчлөгддөг болохоор, хэн нэгэн заавал ялах ёстой эсвэл заавал гоол оруулах ёстой гэсэн дүрэм хэрэгждэггүй болохоор хөлбөмбөг өөрөө олон хүний сэтгэлийг татаж, тэднийг уйлуулж, гомдоож, харамсуулан догдлуулдаг биз ээ.

Дэлхийн аварга шалгаруулах тэмцээн Бразил улсад зохион байгуулагдах болсон нь өөрөө бидний амьдралд ганцхан удаа тохиох гайхамшигт үйл явдал юм. Хөлбөмбөгийг Англичууд зохиосон гэвэл түүнийг өсгөн бойжуулж, өдий зэрэгтэй хүргэсэн гавьяатан нь Бразилчууд юм. Бразилчууд хөлбөмбөгийг урлаг болтол нь хөгжүүлж, амьдралын хэв маягаа болгон хэвшүүлж, бурханаа болгон шүтдэг юм. Хөлбөмбөгийн эх оронд хөлбөмбөгийн баяр наадам 64 жилийн дараа морилон ирж буй нь энэ жилийн гол онцлог билээ.

Ялагдашгүй Армадаг хэн зогсоох бол? Тэд 4 том тэмцээн дарааллан аварга цолоо хамгаалж чадах болов уу? Германы залуус сүүлийн үед өөрсдийг нь үргэлж дагасаар буй азгүйтлээ арилгаж, 24 жил хүлээж буй аваргын цомоо эх орондоо авчирч чадах болов уу? Аль эсвэл Франц, Нидерланд, Англи, Италийн топ багууд түрүүлэх болов уу? Ерөөс Европын багууд өөр тивд түрүүлж чаддаггүй хар цувралаа зогсоож чадах болов уу? Бразил залуус энэ их дарамтан дундаас нутагтаа түрүүлж, 6 дахь удаагаа алтан цомыг хүртэн дархан аварга цолоо баталж чадах болов уу?

Роналдогийн мэргэн буучийн рекордыг Клозе эвдэх болов уу? С.Жеррард, Ф.Лампард тэргүүтэй Английн нэгэн үеийн залуус карьерынхаа төгсгөл үед ямар нэг амжилт үзүүлж чадах болов уу? Ямар ч багийг атаархуулам залуусаас бүрдсэн Бельгийн шигшээ сюрприз барьж чадах болов уу? Аль эсвэл Япон, Солонгос тэргүүтэй Азиуд, Зааны Ясан Эрэг, Гана тэргүүтэй Африкчууд түүх бүтээж чадах болов уу? Өмнөд Америк тив Колумб, Чили тэргүүтэй нутгийнхандаа ээлтэй байх боловуу?

Хамгийн чухал нь энэ цаг үеийн хамгийн агуу хөлбөмбөгчид, спортын ертөнцийг өнгийг тодорхойлогч авьяастнууд Роналду, Месси шигшээ багаа манлайлан дэлхийн аварга цолыг хүртэж, өөрсдийн нэрийг түүхэнд ДОМОГ болгон дуурсгаж чадах болов уу?

Энэ болон эдгээрээс өөр олон асуултанд энэ жилийн тэмцээн хариулт өгөх болно. Хариулт нь нэг сарын дараа тодорхой болно. Өнөө шөнө таны нойрыг хулжааж, зурагтны чинь өмнө бүрэн уях ДАШТ эхлэх болно. Харин та бэлэн үү?

Монголын анхны фантази тааварт спортын вебсайт СИСПОРТС.мн та бүхэнд зориулан ДАШТ-ий  үеэр бүрэн бүрэлдэхүүнээрээ өргөжүүлсэн хувилбартайгаар ажиллах болсноо дуулгахад таатай байна. Та бүхэн Монголын хөлбөмбөгийн ертөнцөд хүлээн зөвшөөрөгдсөн шилдэг нийтлэлчид, тайлбарлагчдын тогтмол танд бичин хүргэх тоглолтын тойм, анализ, эргэн тойрны мэдээллүүдийг цаг алдалгүй манайхаас хүлээн авах боломжтой.

ДАШТ-ИЙ ТУСГАЙ БУЛАНГААР ЗОЧЛОХ

Үүнээс гадна та бүхэн манай ДАШТ-ий тусгай булангаар зочлон ДАШТ-д оролцож буй багуудын нүүр хуудсаар зочлон, өөрийн дэмждэг багийн тухай дэлгэрэнгүй мэдээллийг хүлээн авах боломжтойгоос гадна тоглолтын хуваарь, хүснэгтийн байдал зэргийг шууд хүлээн авах боломжтой боллоо.

БАГИЙН ХУУДАС: БРАЗИЛ

БАГИЙН ХУУДАС: АНГЛИ

БАГИЙН ХУУДАС: ИСПАНИ

БАГИЙН ХУУДАС: ГЕРМАН

Монголын анхны фантази тааварт спортын вебсайт СиСпортс.мн та бүхэнд зориулан ДАШТ-ий фантази таавраа нэвтрүүлж байна. Та бүхэн тоглолт бүрт тусгайлан тавигдсан асуултуудад өөрийн мэдлэг, мэдрэмжээ сорин хариулснаар оноо цуглуулан, олон олон сонирхолтой бэлгийн эзэн болох боломжтой юм. Та фантази таавраа заавал тоглоорой.

ФАНТАЗИ ТААВАР ТОГЛОХ

СиСпортсын сэтгүүлчид, тайлбарлагчид, нийтлэгчид ДАШТ-ий турш та бүхэнд хамгийн шинэлэг, хамгийн уншууртай, хамгийн шилдэг нийтлэлийг хүргэхээ амалж байна. Харин та бидэнтэй хамт байхаа бүү мартаарай. Бид танд хамгийн шуурхай, хамгийн сонирхолтой мэдээ, нийтлэлүүдийг санал болгох болно!

 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
4380
0 эможи
keyboard_arrow_up