Сагсан бөмбөгийн УАШТ эхэллээ

2014 оны 6 сарын 12

Сагсан бөмбөгийн УАШТ өнөөдрөөс эхлэн гурван өдрийн турш Спортын төв ордонд болно. Тус тэмцээнд эрэгтэй 18, эмэгтэй 4 баг оролцож байгаа бөгөөд өнөөдөр 10:20 цагт эмэгтэй багын Ёлууд баг ШУТИС-ын багтай тоглосноор тэмцээн эхэллээ. Тус тоглолтонд Ёлууд баг өрсөлдөгчөө 67:78-ын харьцаатай хожиж анхны ялалтаа байгууллаа. УАШТ нь энэ жил анх удаа А зэрэглэлээр болж байгаа бөгөөд ирэх жилээс А,В гэсэн хоёр зэрэглэлээр тэмцээн зохион байгуулагдах юм байна. А зэрэглэлд нь мэргэжлийн тамирчид тоглох бөгөөд В зэрэглэлд нь сонирхогчийн баг тамирчид тоглох юм байна. Мөн тун удахгүй 70 орчим хүний бүрэлдэхүүнтэй хүүхэд залуучуудын баг АНУ-ын мужуудад уулзалт тоглолтоо хийх юм байна.  

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
4348
0 эможи
keyboard_arrow_up